ХЭНТИЙ АЙМАГТ КОРОНАВИРУСЫН БАТЛАГДСАН ТОХИОЛДОЛ 43 БОЛЖ БҮРТГЭГДЛЭЭ

2021.04.17
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
Өнөөдөр аймгийн Засаг дарга Ц.Идэрбат, Эрүүл мэндийн газрын дарга бөгөөд Шуурхай штабын менежер Л.Мэндбаяр нар 19:00 цагт Коронавирусын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийсэн. Мэдээллээс онцолбол, Өчигдөр ХӨСҮТ-рүү явуулсан PC...

Өнөөдөр аймгийн Засаг дарга Ц.Идэрбат, Эрүүл мэндийн газрын дарга бөгөөд Шуурхай штабын менежер Л.Мэндбаяр нар 19:00 цагт Коронавирусын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийсэн.

Мэдээллээс онцолбол, Өчигдөр ХӨСҮТ-рүү явуулсан PCR шинжилгээнээс нэг хариу эерэг, аймгийн Нэгдсэн эмнэлгийн Молекул биологийн лабораторид 298 сорьцыг шинжилхэд өглөө 08:00 цагийн байдлаар 5 шинжилгээний хариу эерэг, 15:00 цагийн байдлаар 6 тохиолдол эерэг гарч коронавирусын бүртгэгдсэн тохиолдол нийт 43 боллоо. Тодруулбал, өглөө 08:00 цагийн байдлаар нийт 298 сорьцын 200 шинжилгээний хариу гараад байсан бөгөөд, үлдсэн 98 шинжилгээгээр сүүлийн 6 тохиолдол нэмж батлагдлаа гэсэн үг.

Тандалт судалгааны багаас Хэрлэн сумын батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал 113, дам хавьтал 258, нийтдээ 371 хүний судалгаа гаргаж, Хариу арга хэмжээний баг, Шуурхай хариу арга хэмжээний 4 бүлэг ажиллаж байна.

Өнөөдрөөс эхлэн Шуурхай штабын удирдлагууд аймгийн ЗДТГ-ын байранд 24 цагаар тусгай горимоор /вакуум/, Шуурхай штабын 124 хүний бүрэлдэхүүнтэй 12 баг бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт ажиллаж байна. Тэдний мөн 50 хувь нь Политехник коллеж, Нэгдүгээр сургуулийн дотуур байранд тусгай горимоор /вакуум / ажиллуулж байгаа юм.

ЭМГ-ын дарга Л.Мэндбаяр Шуурхай штабын тандалт судалгааны баг батлагдсан тохиолдлуудын маршрутыг тогтооход иргэд мэдээллээ буруу зөрүү өгснөөс болж, хавьтал болсон иргэдийг бүрэн тусгаарлалтад авахад бэрхшээлтэй үүсэж байгааг мэдээлэв.

Тэрбээр мөн хатуу хөл хорионы дэглэмийг баримталж байж, Коронавирусын халдварын тархалтыг зогсоож даван туулна хэмээж, ард иргэдийг мэргэжлийн байгууллагуудын заавар зөвлөмжийг дагаж, гэрээсээ гарахгүй байхыг хүслээ.

ХЭНТИЙ АЙМГИЙН ШУУРХАЙ ШТАБ