АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ХАМТ ОЛОН ОНЦГОЙ КОМИССОД НЭГ САЯ ТӨГРӨГИЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЛЭЭ

2021.04.17
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
Өнөөдөр аймгийн ЗДТГ-ын хамт олон цалингаасаа нэг сая төгрөгийг Аймгийн Онцгой комиссод хандивлаж, цар тахлыг амжилттай даван туулахад дэмжлэг үзүүллээ. Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүрэлдэхүүний 50 хувь нь Шуурхай шт...

Өнөөдөр аймгийн ЗДТГ-ын хамт олон цалингаасаа нэг сая төгрөгийг Аймгийн Онцгой комиссод хандивлаж, цар тахлыг амжилттай даван туулахад дэмжлэг үзүүллээ.

Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүрэлдэхүүний 50 хувь нь Шуурхай штабын Хариу арга хэмжээний баг, Тандалт судалгааны баг, Дэмжлэгийн баг, Санхүү нөөц, хангалтын баг, Эрсдэлийн үнэлгээний баг, Хэвлэл мэдээллийн хэсэгт багийн ахлагчаар болон, гишүүдээр орж, 24 цагаар ажиллаж байгаа бөгөөд үлдсэн 50 хувь гэрээсээ цахимаар ажиллаж байна.

ХЭНТИЙ АЙМГИЙН ШУУРХАЙ ШТАБ