ӨНДӨРХААН ЭРДЭСТ УСНЫ ҮЙЛДВЭРЭЭС ТУСГАЙ НӨХЦӨЛД 24 ЦАГААР АЖИЛЛАЖ БУЙ 32 АЛБАН ХААГЧДЫГ ЦЭВЭР УСААР ХАНГАЖ ЭХЭЛЛЭЭ

2021.03.31
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ
Өндөрхаан Эрдэст цэвэр усны үйлдвэр Нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Хэнтий аймгийн Политехник коллежид 24 цагаар тусгай нөхцөлөөр /вакуум/ ажиллаж байгаа Гамшгаас хамгаалах хариу арга хэмжээний баг, бүлгийн 32 албан хаагчдыг хө...

Өндөрхаан Эрдэст цэвэр усны үйлдвэр Нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Хэнтий аймгийн Политехник коллежид 24 цагаар тусгай нөхцөлөөр /вакуум/ ажиллаж байгаа Гамшгаас хамгаалах хариу арга хэмжээний баг, бүлгийн 32 албан хаагчдыг хөл хорины хугацаа дуустал цэвэр усаар ханган ажиллахаар болсон байна.

Үйлдвэрийн хамт олноос Коронавирусын эсрэг тэмцэж буй ажилтан албан хаагчдад амжилт хүсэж, цар тахлын /Ковид-19/ үеийн хүнд хэцүү нөхцөл байдлыг хамтдаа даван туулахыг уриалсан байна.

Тус үйлдвэр хоёр жил үйл ажиллагааг явуулж байгаа бөгөөд Өндөрхаан Эрдэст цэвэр усыг байгалийн гүний цэнгэг усыг дахин цэвэршүүлэн эрдэсжүүлж Хэнтий нутагт үйлдвэрлэдэг юм.

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн, хөл хорио тогтоосон энэ цаг үед дэмжлэг үзүүлсэн танай хамт олонд Хан Хэнтийчүүдийнхээ өмнөөс талархал илэрхийлье.

ХЭНТИЙ АЙМГИЙН ШУУРХАЙ ШТАБ