Ц.ИДЭРБАТ: СҮҮЛИЙН 24 ЦАГТ НЭМЖ КОРОНАВИРУСЫН ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДЭЭГҮЙ

2021.03.30
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
2021.03.26-ны өдрөөс буюу хөл хорио тогтоосон хугацаанаас хойш аймгийн хэмжээнд нийт 448 хүнээс PCR шинжилгээ, түргэвчилсэн оношлуураар 1833, нийт 2281 коронавирусын шинжилгээ авсан байна. Нийт 11 тохиолдол батлагдсан, сүүлийн 2...

2021.03.26-ны өдрөөс буюу хөл хорио тогтоосон хугацаанаас хойш аймгийн хэмжээнд нийт 448 хүнээс PCR шинжилгээ, түргэвчилсэн оношлуураар 1833, нийт 2281 коронавирусын шинжилгээ авсан байна. Нийт 11 тохиолдол батлагдсан, сүүлийн 24 цагт нэмж тохиолдол бүртгэгдээгүй. Өчигдөр мэдээлсэн сул эерэг нэг тохиолдлын сорьцыг ХӨСҮТ-д хүргүүлжээ.

Халдвар аваад эмчлэгдэж байгаа иргэдийн биеийн байдал хөнгөн, Бор-Өндөр суманд хүндэвтэр байсан иргэнд эмчилгээний баг үр дүнтэй ажилласнаар биеийн байдал сайжирчээ.

Аймгийн Засаг даргын Захирамжийн дагуу томилогдсон Гамшгаас хамгаалах Шуурхай штабын дэргэдэх Хариу арга хэмжээний баг, бүлгийн нийт 32 төрийн албан хаагч Политехникийн коллежид вакуумжсан хэлбэрээр 24 цагаар ажиллаж байна.

Өнөөдөр Хэрлэн сумын Шуурхай хариу арга хэмжээний гурван бүлэг 21 хүнээс PCR шинжилгээ, 27 хүнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авч байгаа бөгөөд хариу гараагүй байна.

Өнөөдрийн мэдээллээр аймгийн Засаг дарга Ц.Идэрбат өчигдөр ЗД-ын нөөц сангаас 700 түргэвчилсэн оношлуур татаж авсан, маргааш /2021.03.31/ мөн түргэвчилсэн оношлуур, PCR шинжилгээнд шаардлагатай урвалж бодисуудыг татаж авна гэлээ.

Тэрбээр Эрүүл мэндийн яаманд Хэнтий аймгийн ард иргэдийг вакцинжуулалтад хамруулах хүсэлтээ илэрхийлсэн. Хэнтий аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүддээ нөхцөл байдлын талаар байнга мэдээлэл хүргэж, шаардлагатай дэмжлэгийг авч ажиллаж байгаа. Нийт хавьтал болсон иргэдээс давтан шинжилгээ авч эхэлсэн. Хөл хорио тогтоосон 7 хоногийг үр дүнтэй зарцуулахад иргэдийн ухамсар, хүлээц тэвчээр чухлыг онцоллоо.

ХЭНТИЙ АЙМГИЙН ЗДТГ