ШУУРХАЙ ШТАБ ХУРАЛДАЖ БАЙНА /2021.03.29/

2021.03.29
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
Хэнтий аймгийн Шуурхай штаб үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан өглөө бүр 09:00 цагаас хуралдаж, хариу арга хэмжээний төлөвлөгөөгөө хэлэлцэж, 24 цагийн ажлаа дүгнэж, цаашид авах арга хэмжээгээ төлөвлөдөг. Өчигдөр /2021.0...

Хэнтий аймгийн Шуурхай штаб үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан өглөө бүр 09:00 цагаас хуралдаж, хариу арга хэмжээний төлөвлөгөөгөө хэлэлцэж, 24 цагийн ажлаа дүгнэж, цаашид авах арга хэмжээгээ төлөвлөдөг. Өчигдөр /2021.03.28/ Гамшгаас хамгаалах Шуурхай штабын баг бүлгүүд вакуум орчинд буюу тусгаарлагдсан орчинд ажиллаж эхэлсэн. Штабын баг бүрэлдэхүүн, мэргэжлийн байгууллагууд энэ сарын 25-ны өдрөөс эхлэн 24 цагаар ажиллаж байгаа бөгөөд 24 хүний бүрэлдэхүүнтэй Шуурхай хариу арга хэмжээ авах 3 бүлэг түргэвчилсэн болон PCR шинжилгээг хийж байна.

Өнөөдрийн хурлаар аймгийн Засаг дарга Хэнтий аймгийн сумдууд болон хариу арга хэмжээ авах баг бүрэлдэхүүн, тандалт судалгааны баг, сумдын шуурхай штабуудтай цахимаар хуралдаж, тулгамдаж буй асуудал, төсөв санхүүтэй холбогдсон зардал, шаардлагатай эм тариа, багаж хэрэгслийн талаар хэлэлцлээ. Тэрбээр Хэнтий аймгийн 70 гаруй мянган хүн амын өмнө хариуцлага хүлээсэн төрийн албан хаагчид, Шуурхай штабын баг бүрэлдэхүүнийг бүхий л нөөц боломжоороо хурдтай, түргэн шуурхай ажиллахыг мөн үеэр хүслээ.

Аймгийн Нэгдсэн эмнэлгийн дэргэдэх Молекул биологийн лабораторид батлагдсан 6 тохиолдлын сорьцыг ХӨСҮТ-рүү явуулахад 4 шинжилгээний хариу эерэг гарч баталгаажсан байна. Тиймээс Эрүүл мэндийн яамнаас Хэнтий аймагт нийт 10 тохиолдол батлагдсаныг албан ёсоор мэдээлсэн. Штабын хурал үргэлжилж байна.

Аймгийн Шуурхай штабаас Коронавируст халдварын талаарх нөхцөл байдлыг мэдээллийг удахгүй хүргэх болно.

ХЭНТИЙ АЙМГИЙН ЗДТГ