БУЛГИЙН 4-7 ДУГААР ЭГНЭЭНИЙ СИП ШУГАМЫГ ШИНЭЧИЛЖ, 118 ХЭРЭГЛЭГЧИЙГ ЦАХИЛГААН ЭРЧИМ ХҮЧЭЭР ХАНГАХ АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

2021.03.17
Бид хан хэнтийнхэн Бүтээн байгуулалт Засаг дарга Үйл явдлын мэдээ
Өнгөрсөн 14, 15-ны өдрүүдэд болсон байгалийн гамшигт үзэгдлийн улмаас шугам нь гэмтсэн Хэрлэн сумын Булгийн 4-7 дугаар эгнээнд БЗӨБЦТС ТӨХК-ийн Хэнтий салбараас 0,4 кВ-ын сип шугам солих ажлыг тус салбарын хоёр бригад 21 ажилтан...

Өнгөрсөн 14, 15-ны өдрүүдэд болсон байгалийн гамшигт үзэгдлийн улмаас шугам нь гэмтсэн Хэрлэн сумын Булгийн 4-7 дугаар эгнээнд БЗӨБЦТС ТӨХК-ийн Хэнтий салбараас 0,4 кВ-ын сип шугам солих ажлыг тус салбарын хоёр бригад 21 ажилтан, гурван техник хэрэгсэлтэйгээр зохион байгуулж байна.

Нам хүчдэлийн нийт 2,6 км урттай сип шугамын зардлыг аймгийн Засаг дарга, Онцгой комиссоос гамшгийн эрсдэлийн сангаас санхүүжилтийг нь шийдвэрлэсэн бөгөөд Улаанбаатар хотоос захиалан авчирч яаралтай гүйцэтгэж байгааг Хэнтий цахилгаан түгээх сүлжээ салбарын дарга Ч.Ариунаа мэдэгдлээ.

Аймгийн Засаг даргын орлогч Ц.Чогсомжав гэмтсэн шугам шинэчлэх ажилтай танилцсан бөгөөд инженер Б.Одбаяр өглөө 09 цагаас хойш /11:00 цагийн байдлаар/ 700 метр шугамыг шинэчилж сольсон, хоёр өдрийн төлөвлөгөөтэй байгаа ч өнөөдөртөө багтаан 118 хэрэглэгчдээ /өрх/ цахилгаан, эрчим хүчийг бүрэн өгөхөөр зорьж байна хэмээлээ.