МОНГОЛ ХҮН САНСАРТ НИССЭНИЙ 40 ЖИЛИЙН ОЙН ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН 1981.03.22-НЫ ӨДӨР ТӨРСӨН ИРГЭДЭД МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЖ, ХҮНДЭТГЭЛ ГАРДУУЛЛАА

2021.03.22
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ Хууль эрх зүй
Одоогоос 40 жилийн өмнө Сансрын нисгэгч, Монголын улсын баатар /ЗХУ-ын баатар/ Ж.Гүррагчаа сансарт нисэж, Монголын анхны, Ази тивийн хоёр дахь, Дэлхийн 101 дэх хүн гэдгээрээ хүн төрөлхтний сансар судлалын түүхэнд мөнхрөн үлдсэн....

Одоогоос 40 жилийн өмнө Сансрын нисгэгч, Монголын улсын баатар /ЗХУ-ын баатар/ Ж.Гүррагчаа сансарт нисэж, Монголын анхны, Ази тивийн хоёр дахь, Дэлхийн 101 дэх хүн гэдгээрээ хүн төрөлхтний сансар судлалын түүхэнд мөнхрөн үлдсэн. Энэ бол Дэлхийн улс орнуудаас Монгол улс сансрын нисгэгчээ эх Дэлхийгээс нисгэсэн 10 дахь орон болж, Монголчуудын сэтгэл зүрхэнд үлдсэн хамгийн том түүхэн үйл явдал болсон билээ.

Тэгвэл аймгийн Засаг даргын Тамгын газар, Цэргийн штабаас энэхүү тэмдэглэлт өдөр мэндэлсэн иргэдийн судалгааг гаргаж, Батширээт сумын Хурх багийн иргэн Рэгзэдийн Эрдэнэцэцэг, Биндэр сумын 3-р багийн иргэн Дамдинжавын Одгэрэл, Бор-Өндөр сумын иргэн Донойдоогийн Болдбаатар, Жаргалтхаан сумын 5-р багийн иргэн Буянтогтохын Атаррагчаа, Хэрлэн сумын нэгдүгээр багийн иргэн Сугарын Мөнх-Эрдэнэ, Хэрлэн сумын Баянмөнх багийн иргэн Очирбатын Сансартуяа нарт Монгол хүн сансарт ниссэний 40 жилийн ой, мэндэлсэн өдрийн мэндчилгээ дэвшүүлж, хүндэтгэл үзүүллээ.

НИЙТ ХАН ХЭНТИЙЧҮҮДДЭЭ МОНГОЛ ХҮН САНСАРТ НИССЭНИЙ 40 ЖИЛИЙН ОЙН МЭНД ДЭВШҮҮЛЬЕ.