АЙМГИЙН ЗАСАГ СУМДЫН ЗАСАГ ДАРГА НАРТАЙ ҮР ДҮНГИЙН ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

2021.02.23
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ Сумдын мэдээ
Аймгийн Засаг даргын Тамгын газраас зохион байгуулсан сумдын Засаг дарга нарын сургалт семинараар сумдын удирдлагуудад хоёрдугаар сарын 22, 23-ны өдөр буюу хоёр өдрийн турш буюу 33 багц сэдвээр 18 цагийн сургалт зохион явуулсан ...

Аймгийн Засаг даргын Тамгын газраас зохион байгуулсан сумдын Засаг дарга нарын сургалт семинараар сумдын удирдлагуудад хоёрдугаар сарын 22, 23-ны өдөр буюу хоёр өдрийн турш буюу 33 багц сэдвээр 18 цагийн сургалт зохион явуулсан байна.

Сургалтын эхний өдөр Засаг даргын дэргэдэх хэрэгжүүлэгч агентлагуудаас мэдээлэл хийж, цаашид анхаарах асуудлын талаар чиглэл хүргэсэн бол хоёр дахь өдөр буюу өнөөдөр аймгийн ЗДТГ-ын 7 хэлтсийн удирдлагууд сумдын үйл ажиллагаа, дотоод зохион байгуулалттай холбоотой үүрэг даалгавруудыг хүргэлээ. Харин сургалтын төгсгөлд аймгийн Засаг дарга тэргүүний сумдын шагналыг гардуулж, сумдын Засаг дарга нартай үр дүнгийн гэрээ байгуулав.