Мэдээ мэдээлэл
2020 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААГААРАА БАЯН-ОВОО, ХЭРЛЭН, БОР-ӨНДӨР СУМ ХОШУУЧИЛЖ, ТЭРГҮҮНИЙ СУМААР ШАЛГАРЛАА
Өнөөдөр сумдын Засаг дарга нарын сургалт семинарын төгсгөлд 2020 оны үйл ажиллагаагаараа бусдыгаа хошуучилсан тэргүүний сумдыг Аймгийн Засаг дарга Ц.Идэрбат шагнаж урамшууллаа.
Тухайлбал, 2020 оны үйл ажиллагааны ерөнхий үнэлгээгээр нэгдүгээр байрт Баян-Овоо сум шалгарч батламж нэг сая төгрөг, дэд байрт Хэрлэн сум шалгарч батламж, 800 мянган төгрөг, гуравдугаар байрт Бор-Өндөр сум шалгарч батламж, 600 мянган төгрөгөөр шагнагдаж буйг аймгийн ЗДТГ-ын ТЗУХ-ийн дарга Ж.Гантулга танилцууллаа.
Сумдыг ажлыг дүгнэхдээ аймгийн Засаг даргатай сумын Засаг даргын байгуулсан үр дүнгийн гэрээ, Аймгийн ЗДТГ-ын 7 хэлтэс, Аймгийн Засаг даргын дэргэдэх хэрэгжүүлэгч агентлагуудын үнэлгээний нийлбэр дүнгээр сумын ерөнхий үнэлгээг гаргасан аж.
2020 оны үйл ажиллагааны ерөнхий үнэлгээгээр Баян-Овоо сум 90,4 хувиар, Хэрлэн сум 89 хувь, Бор-Өндөр сум 87,5 хувиар дүгнэгджээ.