СУМДЫН УДИРДЛАГУУДЫГ ХАМРУУЛСАН НЭГДСЭН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

2021.02.22
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ Сумдын мэдээ
Өнөөдөр сумдын ИТХ-ын дарга, Засаг дарга нарыг хамруулсан нэгдсэн сургалт эхэлж байна. Сургалт хоёр өдөр үргэлжлэх бөгөөд шинээр батлагдсан хууль тогтоомж, цаашид анхаарах асуудал, салбар бүрийн холбоотой мэдээлэл, илтгэлийг айм...

Өнөөдөр сумдын ИТХ-ын дарга, Засаг дарга нарыг хамруулсан нэгдсэн сургалт эхэлж байна. Сургалт хоёр өдөр үргэлжлэх бөгөөд шинээр батлагдсан хууль тогтоомж, цаашид анхаарах асуудал, салбар бүрийн холбоотой мэдээлэл, илтгэлийг аймгийн ЗДТГ-ын харьяа хэлтсүүд, Засаг даргын үйл ажиллагааг хэрэгжүүлэгч агентлагуудаас өгөх юм.Тус сургалтын эхэнд аймгийн ЗДТГ-ын дарга Ж.Ганбаатар аймгийн ЗДТГ-ын удирдах бүрэлдэхүүнийг танилцуулж, сургалтын ач холбогдлыг дурдсан бол сургалтыг нээж Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Г.Хэрлэнчулуун, аймгийн Засаг дарга Ц.Идэрбат нар үг хэллээ.

Тухайлбал, аймгийн Засаг дарга МУ-ын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Аймгийн Засаг даргын “Хэтийн Хэнтий” үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд сумдын удирдлагуудын оролцоо туйлын чухлыг онцолж, цаг үетэй холбоотой мэдээлэл хийж, цаашид нэг баг болж нягт хамтран ажиллахыг хүслээ. Харин ИТХ-ын дарга хурлын байгууллагын үйл ажиллагааг идэвхжүүлж, цаашид Хэнтий аймагт зохион байгуулагдах аливаа үйл ажиллагаанд хамтарч оролцохоо илэрхийлээд, 2021 онд аймгийн ИТХ онцлог 10 ажил зохион байгуулахаар төлөвлөснөө мэдэгдэж, сургалтад оролцогчдод амжилт хүслээ.

Яг одоо аймгийн ЗДТГ-ын ТЗУХ-ийн дарга Ж.Гантулга сумдын удирдлагуудад “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын танилцуулга, төрийн албаны хүний нөөцтэй холбоотой анхаарах зарим асуудал” сэдвээр мэдээлэл хийж байна. Үргэлжлээд цахимаар Авилгатай тэмцэх газрын “Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга С.Галбадрах Албан тушаалтанд тавигдах хориглолт хязгаарлалт, Эрүүгийн хуульд заасан авилгын гэмт хэргийн талаарх ойлголт” сэдэвт мэдээлэл хийх аж.

Үдээс өмнө сумдын удирдлагууд, Захиргааны акт, захиргааны хэм хэмжээ тогтоосон акттай холбоотой анхаарах зарим асуудал, Орон нутгийн хөгжлийн сангийн жилийн гүйцэтгэлийн үнэлгээний тухай, цаашид анхаарах асуудал, Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн талаар анхаарах зарим асуудал, Төсвийн орлогын төлөвлөгөөний биелэлтийг хангах талаар анхаарах асуудлууд, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийг, хэрэгжүүлэх тухай, Хэнтий аймаг дахь Төрийн аудитын газрын мэдээлэл, Мэргэжлийн хяналтын газраас хийж байгаа хяналт шалгалтын чиглэлээр илэрч буй зөрчлүүд, анхаарах зарим асуудал, Төрийн албаны зөвлөлийн мэдэгдэл зэрэг 12 сэдвээр холбогдох мэдээллийг АЗДТГ-ын харьяа хэлтсүүд, албайн байгууллагууд хийх юм байна.