ТӨРИЙН ДЭЭД ОДОН МЕДАЛИАР ШАГНАГДСАН ХЭРЛЭН СУМЫН ИРГЭДИЙН ШАГНАЛЫГ ГАРДУУЛЛАА

2021.02.11
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
Монгол улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 14 дүгээр зарлигаар эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан Хэнтий аймгийн нэр бүхий 35 иргэн төрийн дээд одон медалиар шагнасан байна. Тэгвэл өнөөдөр Аймгийн ИТХ-ын дарг...

Монгол улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 14 дүгээр зарлигаар эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан Хэнтий аймгийн нэр бүхий 35 иргэн төрийн дээд одон медалиар шагнасан байна. Тэгвэл өнөөдөр Аймгийн ИТХ-ын дарга Г.Хэрлэнчулуун, Аймгийн Засаг дарга Ц.Идэрбат нар Хэрлэн сумаас төрийн дээд одон медалиар шагнагдсан сайчуудад шагналыг нь гардууллаа.

"ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОН"-оор

1. Дэндэвийн ТӨМӨР Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар багийн ахмад настан

2. Түмэн-Өлзийн БОЛДБААТАР Хэнтий аймгийн Алсын солонго ХХК-ийн ерөнхий захирал

"АЛТАН ГАДАС ОДОН"-оор

1. Жанцангийн ЦАГААНХҮҮ Хэнтий аймгийн тээвэр авто замын газар ахмад настан

2. Лувсан-Ёндонгийн БАТ-ӨЛЗИЙ Хэнтий аймгийн Хэрлэн сумын Далай-Хан ХХК-ийн захирал

3. Галсанжамц ЭНХБОЛД Хэнтий аймгийн Хэрлэн сумын ахмад настан

4. Дүгэрээгийн Эрдэнэцогт Хэнтий аймгийн Хэрлэн сумын ахмад настан

5. Цэдэндамбын Цэрэндулам Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасгийн их эмч

6. Гүрбадамын Болд Хэнтий аймгийн Хэрлэн сумын ЗДТГ-ын дарга

7. Дашзэвэгийн Цэрэндондов Хэнтий аймгийн Өндөрхаан нисэх буудлын дарга

"ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛЬ"-аар

1. Дагвын БҮЖИДЛХАМ Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлэгийн ариутгагч

2. Амагийн Гомбо Хэнтий аймгийн Хэрлэн сумын Музейн ахмад настан

3. Алтанхуягын Ариунаа Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5-р цэцэрлэгийн эрхлэгч нар тус тус шагналаа гардан авлаа.

Мөн Монгол улсын Засгийн газрын шагнал МУ-ын Засгийн газрын шагнал “ҮЙЛДВЭР, ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН” хүндэт тэмдгээр Хэрлэн сумын иргэн Түдэвийн Удвал, “Автотээврийн тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр Хэрлэн сумын иргэн Шаарийбуугийн Ганбаатар нарыг шагналаа.