АЙМАГ, СУМЫН ЗАСАГ ДАРГА НАР 103 НАСТАЙ У.ИЧИНХОРЛОО ГУАЙД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН БЭЛГИЙГ ГАРДУУЛЖ, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

2021.02.10
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
“Ахмад настны тухай” хуулийн хоёр дугаар бүлгийн 12.4-т Цагаан сар: билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн нэгнийг тохиолдуулан тухайн нутаг дэвсгэрийн хамгийн өндөр настан болон 90, түүнээс дээш настай ахмад настанд аймаг,...

“Ахмад настны тухай” хуулийн хоёр дугаар бүлгийн 12.4-т Цагаан сар: билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн нэгнийг тохиолдуулан тухайн нутаг дэвсгэрийн хамгийн өндөр настан болон 90, түүнээс дээш настай ахмад настанд аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг даргын, 100 болон түүнээс дээш настай ахмад настанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн мэндчилгээ, гарын бэлэг гардуулж байхаар заажээ.

Энэ дагуу МУ-ын ерөнхийлөгч 100-аас дээш настай Хэрлэн сумын дөрөвдүгээр багийн ахмад Уртнасангийн Ичинхорлоод гарын бэлэг ирүүлснийг аймгийн Засаг дарга Ц.Идэрбат, Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чингис хотын захирагч М.Шүрэнцэцэг нар гардуулан өгч, мөн хүндэтгэл үзүүллээ

У.Ичинхорлоо гуай өдгөө 103 гаруй насыг зооглож, гуч хүүгээ үзжээ. Тэрбээр 7 хүүхэд төрүүлж өсгөсөн бөгөөд хань н.Лувсаншаравын хамт Мөрөн суманд насаараа малчин хийсэн гэж охин Л.Оюунчимэг мэдээлж, бага дүү Л.Пүрэвмаа нь малчин болсон гэлээ. У.Ичинхорлоо гуай төр Засгаас хүндэтгэл үзүүлж буйд талархаж, Хан Хэнтийчүүддээ сар шинийн мэнд хүргэлээ.