ШУУРХАЙ ШТАБ ХУРАЛДЛАА

2021.02.08
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
Өнөөдөр аймгийн Шуурхай штаб хуралдлаа. Хурлаар Улаанбаатар хотоос иргэдээ татан авч байгаатай холбогдуулан Хэнтий аймгийн хэмжээнд хоёрдугаар сарын тавны өдрөөс 08-ны өдрүүдэд ирсэн иргэд, тээврийн хэрэгслийн судалгааг танилцуул...

Өнөөдөр аймгийн Шуурхай штаб хуралдлаа. Хурлаар Улаанбаатар хотоос иргэдээ татан авч байгаатай холбогдуулан Хэнтий аймгийн хэмжээнд хоёрдугаар сарын тавны өдрөөс 08-ны өдрүүдэд ирсэн иргэд, тээврийн хэрэгслийн судалгааг танилцууллаа. Энэ өдрүүдэд хувийн тээврийн 231 тээрврийн хэрэгслээр 552 хүн ирсэн бол нийтийн тээвэр, автобусаар 132 хүн ирээд байна. Нийтийн тээврийн хэрэгсэл автобусыг өчигдрөөс эхлэн /2020.02.07/ зорчуулж эхэлсэн.

Харин өнөөдөр Улаанбаатар-Хэрлэн сум, Чингис хот чиглэлд хоёр автобусаар 87 хүн ирж байна. Улаанбаатарт хөл хорионы улмаас гацсан иргэдийг энэ сарын 10-ны өдрийг хүртэл буюу 09-ны өдрийн 00:00 цаг хүртэл нэвтрүүлэх шийдвэр УОК-оос гарсан.

Шуурхай штабын хурлаар цар тахлын голомттой бүсээс ирж 14 хоногийн гэрийн ажиглалтад байгаа иргэд дэглэм зөрчиж болзошгүй учраас гэнэтийн шалгалт зохион байгуулах, цагаан сарын өдрүүдэд хөл хориог чангатгах, шашин номын үйлчилгээг цахимаар хуруулах зэрэг хэд хэдэн саналыг хэлэлцлээ.

Өнөөдөр мэргэжлийн байгууллагуудаас хяналт шалгалт хийж байгаа бөгөөд орой 19:00 цагаас нэгдсэн дүнг аймгийн Засаг даргад танилцуулна. Улмаар Онцгой комиссыг хуралдуулах эсэх, өнөөдөр хэлэлцсэн шийдвэрийг онцгой комиссоор хэлэлцүүлэх талаар Онцгой комиссын дарга бөгөөд аймгийн Засаг дарга Ц.Идэрбат шийдвэр гаргах юм.