УЛААНБААТАР ХОТООС ИРГЭДЭЭ ТАТАН АВАХТАЙ ХОЛБООТОЙ ШИЙДВЭР ГАРЛАА /2020.02.04/

2021.02.04
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
Улаанбаатар хотод хязгаарлалтын дэглэмд орсон иргэдээ татан авахтай холбогдуулан аймгийн Засаг даргын Ажлын хэсэг томилох тухай А/70 дугаар захирамж гарлаа. Тус захирамжаар Улаанбаатараас хотоос иргэдээ татан авахтай холбоотой д...

Улаанбаатар хотод хязгаарлалтын дэглэмд орсон иргэдээ татан авахтай холбогдуулан аймгийн Засаг даргын Ажлын хэсэг томилох тухай А/70 дугаар захирамж гарлаа. Тус захирамжаар Улаанбаатараас хотоос иргэдээ татан авахтай холбоотой дараах зохицуулалтыг хийсэн байна.

1. Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллаж байгаатай холбогдуулан Улаанбаатар хотод хязгаарлалтын дэглэмд орсон, орон нутагтаа буцах хүсэлт гаргасан иргэдийг нэвтрүүлэх ажлын хэсгийг Ажлын хэсгийг Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Ж.Эрдэнэбатаар ахлуулан байгууллаа.

2. Орон нутагтаа буцах хүсэлт гаргасан иргэдийг нэвтрүүлэх ажлыг 2021 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн 06:00 цагаас 2021 оны 2 дугаар сарын 09-ны 22:00 цаг хүртэл зохион байгуулахаар боллоо.

3. Дамжин өнгөрч байгаа зорчигч тээврийн хэрэгслийн шатахуун авах цэгийг Жаргалтхаан, Хэрлэн сумын Хэрлэнгийн гүүрний урд байрлах зам дагуух шатахуун түгээх станцууд, зорчигчдыг өөрсдийн бэлтгэсэн хоол хүнсийг хэрэглэх, бие засах цэгийг Цэнхэрмандал сумын нутаг Хэрлэн голын гүүрнээс урагш Дэлүүн болдог үйлчилгээний төвийн талбай, Жаргалтхаан сумын угтах хаалга, Чингис хотод Авто тээврийн төвийн зогсоолд тус тус байгуулсугай.

4. Голомтод бүс газраас иргэдийг татан авахтай холбогдуулан Хэрлэн сумын түр тусгаарлан ажиглах байрны бэлтгэл бэлэн байдлыг хангаж ажиллахыг Эрүүл мэндийн газар /Л.Мэндбаяр/, Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чингис хотын захирагч /М.Шүрэнцэцэг/-т тус тус үүрэг болголоо.

5. Улаанбаатар хотоос нийтийн тээврийн хэрэгслээр сум орон нутагт буцах хүсэлт гаргасан иргэдийн шаардлага хангасан бүртгэл судалгааг гаргаж аймгийн шуурхай штабт ирүүлэхийг сумдын Засаг дарга нарт үүрэг даалгав.

6. Заасан цэгт зорчигчдын хог хаягдал хаях, бие засах газрыг байгуулах, сэжигтэй тохиолдлыг тусгаарлах байрны бэлтгэл, бэлэн байдлыг хангаж ажиллахыг Цэнхэрмандал, Жаргалтхаан, Мөрөн, Хэрлэн сумдын Засаг дарга нарт үүрэг болголоо.

7. Улаанбаатар хотоос ирсэн иргэдийг бүртгэн 14 хоног гэрийн ажиглалтад авч, хяналт тавьж ажиллахыг Эрүүл мэндийн газар /Л.Мэндбаяр/, Цагдаагийн газар /Б.Батсайхан/, Тагнуулын хэлтэс /Н.Алтангэрэл/, Мэргэжлийн хяналтын газар /Б.Сүнгээ/, сумын Засаг дарга нарт үүрэг болгов.

8. Зорчигчдыг орон нутагт нэвтрүүлэх, хуваарь гаргах албан хаагчдыг хавсралтаар баталсугай.

9. Засгийн газрын 2020 оны 156 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Түр журам батлах тухай” тогтоолыг хэрэгжүүлэн, халдвар хамгааллын дэглэмийг чанд баримталж ажиллахыг ажлын хэсэг /дэд хурандаа Ж.Эрдэнэбат/, энэхүү захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн Онцгой комиссын орлогч дарга /Ц.Чогсомжав/ нарт тус тус даалгалаа.

С.Ган-Эрдэнэ