ТАНИЛЦ: АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖУУД ГАРЛАА

2021.01.22
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
2021 оны нэгдүгээр сарын 21-ний өдөр Аймгийн Онцгой комиссын хоёрдугаар хуралдаанаар Аймгийн Засаг даргын “Ажлын хэсэг томилох тухай” А/39 дүгээр захирамж, “Зарим байгууллагын үйл ажиллагааг дэмжих” тухай А/40 дугаар захирамж, “...

2021 оны нэгдүгээр сарын 21-ний өдөр Аймгийн Онцгой комиссын хоёрдугаар хуралдаанаар Аймгийн Засаг даргын “Ажлын хэсэг томилох тухай” А/39 дүгээр захирамж, “Зарим байгууллагын үйл ажиллагааг дэмжих” тухай А/40 дугаар захирамж, “Улсын нөөцийн өвсийг олгох болон аюулгүйн нөөцийн өвсийг худалдан борлуулах тухай” А/41 дүгээр захирамжууд гарлаа.

Мэдээллийг тоймлон хүргэвэл: А/39 дүгээр захирамжаар: Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллаж байгаатай холбогдуулан Улаанбаатар хотод хязгаарлалтын дэглэмд байгаа орсон, орон нутагтаа буцах хүсэлт гаргасан иргэдийг нэвтрүүлэх ажлын хэсгийг аймгийн Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Ж.Эрдэнэбатаар ахлуулан байгууллаа.

Дамжин өнгөрч байгаа тээврийн хэрэгслийн шатахуун авах цэгийг Жаргалтхаан, Хэрлэн сумын Хэрлэн гүүрний урд байрлах зам дагуух шатахуун түгээх станцууд, зорчигчдыг өөрсдийн бэлтгэсэн хоол хүнсийг хэрэглэх, бие засах цэгийг Цэнхэрмандал сумын нутаг Хэрлэн голын гүүрнээс урагшаа Дэлүүн болдог үйлчилгээний төв талбай, Жаргалтхаан сумын угтах хаалга, Чингис хотод Авто тээврийн төвийн зогсоолд тус тус байгуулахаар болов.

Заасан чигт хог хаягдал хаях,бие засах газрыг байгуулах, сэжигтэй тохиолдлыг тусгаарлах байрны бэлтгэл, бэлэн байдлыг хангаж ажиллахыг Цэнхэрмандал, Жаргалтхаан, Мөрөн, Хэрлэн сумын Засаг дарга нарт үүрэг болголоо.

Улаанбаатар хотоос ирсэн иргэдийг бүртгэн 14 хоног гэрийн ажиглатад авч, хяналт тавьж ажиллахыг Эрүүл мэндийн газар, Цагдаагийн газар, Тагнуулын хэлтэс, Мэргэжлийн хяналтын газрын удирдлагууд, сумдын Засаг дарга нарт үүрэг болголоо.

Зорчигчдыг орон нутагт нэвтрүүлэх хуваарь гаргах албан хаагчдыг хавсралтаар тус захирамжийн хавсралтаар баталсан. /захирамжтай танилцах/

А/40 дүгээр захирамжаар: ЕБС-ийн 12 дугаар ангийн сурагчдад танхимын сургалт эхлэх хүртэл хугацаанд давтлагыг халдвараас урьдчилан сэргийлж, холбогдох дүрэм, журам, тавигдах шаардлагыг хэрэгжүүлж, хяналт тавьж ажиллахыг БСУГ, МХГ-ын удирдлагууд, сумдын Засаг дарга нарт үүрэг болгосон байна.Аймгийн хэмжээнд үйл ажиллагаа эрхэлж байгаа жолооны курсийг коронавирус халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, халдвар хамгааллын дэглэм барьж, сургалт зохион байгуулахыг Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газрын удирдлагуудаг үүрэг болгов.Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дэргэдэх ахмадын сувиллын үйл ажиллагааг халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдүүлэн ажиллахыг ХХҮГ, МХГ-ын дарга нарт үүрэг болголоо.Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах зорилгоор “Нямодо Трейд” ХХК-ийн уурын зуухны хэвийн үйл ажиллагааг хангуулахад шаардагдах арван сая төгрөгийг аймгийн Гамшгаас хамгаалах сангаас гаргахаар болсон байна.

А/41 дүгээр захирамжаар: Аймгийн аюулгүйн нөөцөд бэлтгэсэн өвсийг малчдад нэг боодол бүрийг нь 10 мянган төгрөгөөр тооцож сумдад олгохоор боллоо.