Ц.ИДЭРБАТ: ГУРВАНБАЯН ТОСГОНЫ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ АЖИЛЛАХ АЯ ТУХТАЙ ОРЧИН БҮРДҮҮЛЭХЭД АНХААРНА

2021.01.15
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ Сумдын мэдээ
Өнөөдөр аймгийн Засаг дарга Ц.Идэрбатаар ахлуулсан ажлын хэсэг Өмнөдэлгэр сум, Гурванбаян тосгонд ажиллалаа. Өнөөдрийн албан уулзалт, сум, тосгоны ажил, өвөлжилтийн байдалтай танилцахад Өмнөдэлгэр сумаас аймгийн ИТХ-д сонгогдсон ...

Өнөөдөр аймгийн Засаг дарга Ц.Идэрбатаар ахлуулсан ажлын хэсэг Өмнөдэлгэр сум, Гурванбаян тосгонд ажиллалаа. Өнөөдрийн албан уулзалт, сум, тосгоны ажил, өвөлжилтийн байдалтай танилцахад Өмнөдэлгэр сумаас аймгийн ИТХ-д сонгогдсон төлөөлөгчид болох Ч.Алтанзаяа, Б.Наранбаяр нар сумынхаа иргэдийн төлөөлөл болж хамтран оролцлоо.

Гурванбаян тосгонд өнгөрсөн жилийн зун, намар хур бороо элбэгтэй тариа сайн хураасан, малчид 2600 тн өвс хадлан бэлдсэн, одоогийн байдлаар 40 хувийг нь зарцуулсан дүн мэдээтэй байна. Мал улдхааргүй, цас таарч орсон, бэлчээртээ мал тогтож байгаа, малчид санал гомдолгүй гэж тосгоны захирагч Г.Нацагдорж мэдээллээ. Өнгөрсөн 2020 оны мал тооллогын дүнгээр 90612 мал тоолуулсан байна.

Өнгөрсөн жил газар тариалангийн 11123 га талбайд уринш хийсэн, энэ жил 11 мянган га-д тариалалт хийх төлөвтэй байна.

2018-2020 онд сургууль, эмнэлэгийн дээврийн засвар, соёлын төвийн их засвар хийгдсэн бол энэ онд сургуулийн их засвар ажил улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх юм байна.

Аймгийн Засаг дарга тосгоны захирагч, төрийн албан хаагчидтай хийсэн уулзалтаараа 2020-2024 онд хэрэгжүүлэх ЗДҮАХ, 2021 оны төсвийн талаар танилцуулга хийж, 20 гаруй мянган га эргэлтийн талбайг бүрэн ашиглах, газар тариалангаас орлого нэмэгдүүлэх, сумын дулаан хангамжид анхаарахыг чухалчилж, тус тосгоны захирагчийн ажлын албаны байрт их засвар хийж, төрийн албан хаагчдыг тав тухтай орчинд ажиллах нөхцөлөөр бүрдүүлэхэд УИХ-ын гишүүдтэйгээ хамтарч ажиллахаа илэрхийлэв.

Ч.Алтанзаяа төлөөлөгч тосгонд тулгамдсан асуудлуудыг эрэмбэлж аймгийн Засаг даргад уламжилсан бол Б.Наранбаяр төлөөлөгч тосгоны төрийн албан хаагчдад Аймгийн ИТХ-ын хуралдаанаар хэлэлцэгдсэн ажлыг тайлагнаж, сумын төлөөлөгчдийн зүгээс цар тахлын үед хариуцлагатай ажиллаж байгаа төрийн албан хаагчдад амжилт хүсээд 1000 ширхэг амны хаалт гардууллаа.

Үүнчлэн эрүүл мэндийн төвөөс 5 сая төгрөгийн тоног төхөөрөмж, тосгоны цэцэрлэгээс 1983 оны зарим ширээ, сандалаа солих хүсэлтийг аймгийн Засаг даргад ирүүллээ.