ӨМНӨГОВЬ АЙМАГ ДАХЬ “ХАН ХЭНТИЙЧҮҮД” ТББ-ААС ОНЦГОЙ КОМИССД 5000 ШИРХЭГ АМНЫ ХААЛТ ХАНДИВЛАЛАА

2021.01.13
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
Өнөөдөр аймгийн Онцгой комиссод Хэнтий аймгийн Өмнөговь аймаг дахь нутгийн зөвлөл, Өмнөговь аймгийн “Хан хэнтийчүүд” ТББ-аас /Ковид-19/ цар тахал, нийтийг хамарсан өвчлөлийн үед нутгийн зон олондоо болон эрүүл мэнд, гамшгаас хам...

Өнөөдөр аймгийн Онцгой комиссод Хэнтий аймгийн Өмнөговь аймаг дахь нутгийн зөвлөл, Өмнөговь аймгийн “Хан хэнтийчүүд” ТББ-аас /Ковид-19/ цар тахал, нийтийг хамарсан өвчлөлийн үед нутгийн зон олондоо болон эрүүл мэнд, гамшгаас хамгаалах салбарт ажиллаж байгаа Хэнтий аймгийн Онцгой комисс, Шуурхай штабын бие бүрэлдэхүүнд тусламжийн зориулалтаар нэг удаагийн 5000 ширхэг амны хаалт ирүүлсэнийг аймгийн Засаг дарга хүлээн авлаа.

Аймгийн Онцгой комисс, Шуурхай штабын үйл ажиллагааг дэмжиж хандив өргөсөн та бүхэнд нийт Хан Хэнтийчүүдийнхээ өмнөөс талархал илэрхийлье.

ХЭНТИЙ АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС