АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БОДЛОГЫН БАРИМТ БИЧИГ БОЛОВСРУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛНА

2021.01.12
Бид хан хэнтийнхэн Засаг дарга
Хэнтий аймаг түүхэн аялал жуулчлалын бүс нутаг болсонтой холбогдуулан аялал жуулчлалын бодлогын баримт бичиг, мастер төлөвлөгөө боловсруулах үе шат үргэлжилж байна. Энэ чиглэлээр 2018 онд Хэнтий аймгийн аялал жуулчлалыг хөгжүү...

Хэнтий аймаг түүхэн аялал жуулчлалын бүс нутаг болсонтой холбогдуулан аялал жуулчлалын бодлогын баримт бичиг, мастер төлөвлөгөө боловсруулах үе шат үргэлжилж байна.

Энэ чиглэлээр 2018 онд Хэнтий аймгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх мастер төлөвлөгөө , 2019 онд “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл”-ийн хүрээнд “Хэнтий аймгийн аялал жуулчлалын стратегийн зураглал” зэрэг судалгаа шинжилгээ, төлөвлөлтийн төслүүд боловсруулагдсан.

Тэгвэл аймгийн Засаг дарга Ц.Идэрбат ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын холбогдох удирдлагуудтай дээрх хоёр төлөвлөгөөний талаар хэлэлцэж, цаашид Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, БОАЖЯ, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл”-ийн санал, “Хэнтий аймгийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”, Хэнтий аймгийн Засаг даргын 2020-2024 онд хэрэгжүүлэх оны үйл ажиллагааны хөтөлбөр “Хэтийн Хэнтий-2024” бодлогын баримт бичигтэй уялдуулан нэгдсэн бодлогын баримт бичиг гаргахыг үүрэг болголоо. Тус ажлыг Засаг даргын орлогч Ц.Чогсомжав ахлан ажиллах аж.

ХЭНТИЙ АЙМГИЙН ЗДТГ