"АСТРА РҮҮТ" ХХК 280 ХАЙРЦАГ ХУНЧИР, ИРГЭН н.ЦЭНД-АЮУШ 3000 ШИРХЭГ АМНЫ ХААЛТ ХАНДИВЛАЛАА /2020.11.27/

2020.12.01
Бид хан хэнтийнхэн Бүтээн байгуулалт Засаг дарга Үйл явдлын мэдээ Фото мэдээ Сумдын мэдээ
Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хөл хорионы цаг үед Аймгийн онцгой комиссд иргэд, албан байгууллагуудаас хандив тусламж үзүүлсээр байна. Тухайлбал Л.Энхбат захиралтай “Астра рүүт” ХХК 250 граммаар с...

Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хөл хорионы цаг үед Аймгийн онцгой комиссд иргэд, албан байгууллагуудаас хандив тусламж үзүүлсээр байна.

Тухайлбал Л.Энхбат захиралтай “Астра рүүт” ХХК 250 граммаар савласан, 280 хайрцаг хунчрыг аймгийн Онцгой комиссд ирүүлж, аймгийн онцгой комиссын бүрэлдэхүүн, шуурхай штаб, 24 цагаар жижүүрлэн ажиллаж байгаа алба хаагчдын эрүүл мэндийг дэмжиж буйгаа илэрхийлж, амжилт хүссэн байна.

Мөн Улаанбаатар хотын иргэн н.Цэнд-Аюуш цар тахлын эсрэг авч буй ажилд талархал илэрхийлж, аймгийн Онцгой комиссд 3000 ширхэг амны хаалт ирүүлжээ.

КОРОНАВИРУС, ЦАР ТАХАЛТАЙ ТЭМЦЭХ АЖИЛД ИДЭВХТЭЙ ОРОЛЦОЖ, ХАНДИВ ГАРДУУЛСАН ТАНАЙ ХАМТ ОЛОНД ХЭНТИЙ АЙМГИЙН НИЙТ ИРГЭДИЙН ӨМНӨӨС ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЬЕ.

ХЭНТИЙ АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС