Мэдээ мэдээлэл
Гэр хорооллын эгнээ, гудамж бүрт гэрэлтүүлэг тавьж байна
Улс болон орон нутгийн төсвийн 1.070 сая төгрөгийн төсөвт өртгөөр аймгийн төвийн 5 багийн гэр хороолол, эгнээ гудамж бүрт нийт 1460 ширхэг гэрэлтүүлэг тавиж байна.
Үүнээс 1, 4, 5 дугаар багт 950 ширхэг гэрэлтүүлэг суурилуулах ажлыг “Алсын солонго” ХХК гүйцэтгэсэн бөгөөд 10 дугаар сарын 8-аас эхлэн асаах юм байна. Харин 2,3 дугаар багт 510 ширхэг гэрэлтүүлгийг Юувокү ХХК тавьж байна.
Үүний хүрээнд өнөөдөр аймгийн Засаг даргын орлогч Ц.Чогсомжав
"Юувокү" ХХК-ий удирдлагуудтай уулзаж 2,3 дугаар багийн гэрэлтүүлгийн
ажлыг яаравчлах чиглэл өглөө.
Уулзалтаар 10 сарын 8-нд Баянмөнх багт 190 гэрэл, 10 сарын 10-нд Булаг багт 170
гэрэл, 10 сарын 15-нд Өлзийт багт 50 толгой гэрлийг ашиглалтад оруулж, асаахаар
тохиролцлоо. Ингэснээр тус компаний хариуцсан 510 гэрлээс 410 гэрэл нь
ашиглалтад орох бөгөөд үлдсэн 100 гэрлийг энэ сардаа багтаан ашиглалтад
оруулахаар шийдвэрлэлээ.