Аймгийн Засаг дарга нэгдсэн эмнэлгийн эмч, ажилчдын хүсэлтийг шийдвэрлэлээ

2020.10.22
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
Аймгийн Засаг дарга өнөөдөр НЭ-ийн эмч, ажилчидтай үр дүнгийн уулзалт хийлээ. Тэрбээр ажил авснаасаа хойш эмнэлгийн эмч ажилчидтай наймдугаар сард анхны уулзалтаа хийх үеэр Нэгдсэн эмнэлэг 500 сая төгрөгийн алдалд орсон, мэс засл...

Аймгийн Засаг дарга өнөөдөр НЭ-ийн эмч, ажилчидтай үр дүнгийн уулзалт хийлээ. Тэрбээр ажил авснаасаа хойш эмнэлгийн эмч ажилчидтай наймдугаар сард анхны уулзалтаа хийх үеэр Нэгдсэн эмнэлэг 500 сая төгрөгийн алдалд орсон, мэс заслын ор дутагдалтай, нэмэлтээр ажиллаж буй туслах сувилагчдын орон тооны цалингийн сан, вакцин хадгалах хөргөгч зэрэг шаардлагатай саналуудыг уламжилж, шийдвэрлэж өгөхийг хүссэн юм.

Өнөөдөр уулзалтаар аймгийн Засаг дарга Ц.Идэрбат анх тавьсан 4 саналыг шийдвэрлэж буйгаа илэрхийллээ. Тухайлбал төсвийн алдагдлыг шийдвэрлэсэн, мэс заслын орны тендер зарлагдахад бэлэн болсон, орон тоог тодорхой хэмжээгээр нэмэгдүүлэхээр Эрүүл мэндийн яамд хүсэлтээ илэрхийлж, санал солилцсон зэрэг эмч ажилчдын шийдвэрлэгдэж буйг дуулгалаа.

Мөн уулзалтын үеэр эмч ажилчдаас өндөр үзүүлэлттэй 20 ширхэг суурин компьютер, зүрхний цохилт хэмжигч автомат аппаратыг шийдвэрлэж өгөхийг хүссэнд тэрбээр газар дээр нь шийдвэрлэж, ирэх оны төсөвт суулгана гэлээ.

Хэнтий аймгийн ЗДТГ