Аймгийн Засаг даргын Тамгын газар "Ахмадын сан"-тай боллоо

2020.10.22
Бид хан хэнтийнхэн Бүтээн байгуулалт Засаг дарга Фото мэдээ
Олон улсын ахмадын баярын өдрийг угтаж аймгийн Засаг дарга Ц.Идэрбат болон аймгийн Засаг даргын Тамгын газрын хамт олон байгууллагынхаа ахмадуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Энэ үеэр АЗДТГ-ын дарга Ж.Ганбаатар хэлсэн ү...

Олон улсын ахмадын баярын өдрийг угтаж аймгийн Засаг дарга Ц.Идэрбат болон аймгийн Засаг даргын Тамгын газрын хамт олон байгууллагынхаа ахмадуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

Энэ үеэр АЗДТГ-ын дарга Ж.Ганбаатар хэлсэн үгэндээ “Тухай байгууллага төсвийнхөө 1 хувийг ахмадууддаа зориулах ёстой байдаг. Тиймээс ирэх оны төсөвт 10 сая төгрөгтэй “Ахмадын сан” байгуулах болсноо мэдэгдсэн юм. Цаашид жил бүр төсвийнхөө тодорхой хувийг тус санд байршуулах бөгөөд энэхүү мөнгийг хэрхэн зарцуулахаа ахмадууддаа өөрсдөө шийднэ.

Түүнчлэн аймгийн Засаг дарга Ц.Идэрбат аймгийнхаа нийт ахмадуудад зориулж Дэлгэрхаан суманд амралтын газартай болох, мөн Ахмадын хороонд автобус шийдэхээр ажиллаж байгаа гэдгээ хэлсэн юм. Энэ үеэр ТЗУХ-ийн ахмад ажилтан Д.Ганболдыг байгууллагын ахмадын зөвлөлийн даргаар сонголоо. Орон нутгийнхаа хөгжил дэвшлийн төлөө залуу нас, хүч хөдөлмөрөө зориулан ажилласан АЗДТГ-ын ахмадууддаа аз жаргал, эрүүл эхийг хүсэн ерөөе.