2021 онд Хэрлэн сумын гэр хорооллуудад инженерийн шугам сүлжээ тавих ажил эхэлнэ

2020.10.22
Бид хан хэнтийнхэн Бүтээн байгуулалт Засаг дарга Үйл явдлын мэдээ Фото мэдээ Сумдын мэдээ
Эргэх холбоо-43 хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд өнөөдөр УИХ-ын гишүүд Хэрлэн суманд ажиллалаа. Тэд аймгийн Засаг даргын хамт бүх сумдад хүрч ирэх дөрвөн жил Хэнтий аймагт хийгдэх ажлыг иргэдийн оролцоотойгоор эрэмбэлүүлэн хүлээн ава...

Эргэх холбоо-43 хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд өнөөдөр УИХ-ын гишүүд Хэрлэн суманд ажиллалаа. Тэд аймгийн Засаг даргын хамт бүх сумдад хүрч ирэх дөрвөн жил Хэнтий аймагт хийгдэх ажлыг иргэдийн оролцоотойгоор эрэмбэлүүлэн хүлээн авахаас гадна зарим шаардлагатай асуудлыг газар дээр шийдвэрлэж байгаа билээ.
Хэрлэн сумын иргэдтэй хийх уулзалтад 1600 орчим хүн оролцож, 656 иргэн Хэрлэн сумын ажлыг эрэмбэлэн хүргэлээ. Тухайлбал ирэх жилүүдэд Хэнтий аймагт:

1. Гэр хорооллын инженерийн шугам сүлжээ
2. Дулааны станц
3. Үерийн хамгаалалтын байгууламж
4. Орон сууцжуулах хөтөлбөр
5. Дулааны станцын хоёрдугаар хэлхээний шугам засвар
6. Чингис хотын бохир усны коллекторын шугам сүлжээний шинэчлэл
7. Аймгийн төвийн хатуу хучилттай авто зам, замын засвар
8. Хүүхдийн парк
9. ОУ-ын стандартад нийцсэн зочид буудалтай болох гэсэн саналууд эрэмбэлэгдэж, ажил хэрэг болно.

УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ ирэх жил гэр хорооллын инженерийн шугам сүлжээний ажил эхэлнэ гэдгийг мэдэгдлээ. Түүнчлэн уулзалтад оролцсон иргэдээс 20 шахам иргэн Хэрлэн суманд тулгамдаж буй асуудлын талаар санал дэвшүүллээ.

Иргэдийн саналыг үндэслэн Дэлгэрхаан суманд 40 ортой ахмадын амралт сувиллын газар барих, “Тэмүүжин цогцолбор” сургуулийн барилгыг УИХ-ын гишүүд 2021 оны төсөвт суулгахаар боллоо. Харин их засвар уу, иж бүрэн шинэчлэлийн ажил уу гэдгийг сум, аймгийн Засаг даргадаа уламжлаад бидэнд дэвшүүлээрэй гэлээ. Мөн Л.Оюун-Эрдэнэ сайд Хэнтий аймагт удаа дараа тендер авч чанаргүй барилга барьсан “Хар Чонот” ХХК-ийн удирдлагуудтай уулзах, хууль зөрчсөн, төсөв завшсан эсэхийг судлах болно гэдгээ илэрхийллээ.

Иргэдийн уламжилсан бусад ажлыг Хэрлэн суманд УИХ-ын гишүүд эргэж ажиллахдаа баг тус бүрт нь хүрч, газар нь дээр танилцаж судалж шийдвэрлэнэ гэв".

"Эргэх холбоо-43" хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд УИХ-ын гишүүд, аймгийн Засаг дарга сумдад ажиллах үеэр Мөрөн, Өмнөдэлгэр сумдад цагдаагийн автомашингүй, мөн Галшар, Норовлин суманд эрүүл мэндийн төвийн түргэн тусламжийн автомашин эвдэрсэн учраас авто машин хүссэн юм. Тиймээс өнөөдөр иргэдийн хүсэлтийн дагуу харьяа салбар яамдаас авто машинууд шийдвэрлэгдсэн тул гардуулан өглөө. Мөн Баянмөнх сумын иргэдийн хүсэлтийн дагуу зөөврийн 3D/4D эхо аппарат /дүрс оношилгоо/ хүлээлгэн өгөв.

Хэнтий аймгийн ЗДТГ