Мэдээ мэдээлэл
ХҮНСНИЙ ҮЙЛДВЭРИЙН НУРСАН БАЛГАСЫГ ХАШААЖУУЛАВ
2020.09.28
Бүтээн байгуулалт
Засаг дарга
Үйл явдлын мэдээ
Фото мэдээ
Сумдын мэдээ
Олны нэрлэж заншсанаар хуучин хүнсний үйлдвэр буюу Хэрлэн сумын Баянмөнх багийн нутаг дэвсгэрт байрлах нурж балгас болсон байшинг хашаажуулах ажил хийгдэж эхэллээ.
Энэхүү байшин нь олон жил эзэнгүй орхигдсоноор элдвийн гэмт х...
Олны нэрлэж заншсанаар хуучин хүнсний үйлдвэр буюу Хэрлэн сумын Баянмөнх багийн нутаг дэвсгэрт байрлах нурж балгас болсон байшинг хашаажуулах ажил хийгдэж эхэллээ.
Энэхүү байшин нь олон жил эзэнгүй орхигдсоноор элдвийн гэмт хэрэг гарч болзошгүй газар болсон бөгөөд гэр хорооллын дунд оршдог учраас хүүхдүүдийн аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлж байсан юм.
Уг асуудлыг аймгийн Засаг дарга ажлаа авсан даруйдаа эзэмшигч компанитай ойлголцолд хүрч тухайн газраа компанийн зүгээс бүрэн хашаажуулж харуул манаатай болгох асуудлыг шийдвэрлэв.