"ЭРГЭХ ХОЛБОО-43" ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨР ӨМНӨДЭЛГЭР СУМААС ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

2020.09.28
Бид хан хэнтийнхэн Бүтээн байгуулалт Засаг дарга Үйл явдлын мэдээ Фото мэдээ
Хэнтий аймгийн 18-р тойргоос УИХ-д сонгогдсон гишүүдийн санаачилгаар аймгийн хэмжээнд хэрэгжүүлж буй "Эргэх холбоо-43" хөгжлийн хөтөлбөр Өмнөдэлгэр сумаас /2020.09.24/ үргэлжиллээ. Тэд өнөөдрийн сарын 17-19-ны хооронд аймгийн урд...

Хэнтий аймгийн 18-р тойргоос УИХ-д сонгогдсон гишүүдийн санаачилгаар аймгийн хэмжээнд хэрэгжүүлж буй "Эргэх холбоо-43" хөгжлийн хөтөлбөр Өмнөдэлгэр сумаас /2020.09.24/ үргэлжиллээ. Тэд өнөөдрийн сарын 17-19-ны хооронд аймгийн урд, баруун талын 9 суманд ажиллаж иргэдээ сонссон.

Хөтөлбөрийн зорилго нь УИХ-ын гишүүд эргэх холбоотой ажиллаж аймгийн Засаг даргын хамт сумдаар тойрч 2020-2024 оны Засгийн газрын мөрийн хөтөлбөр, аймаг, орон нутгийн ажлыг танилцуулж байгаагаас гадна тухайн сумыг ирэх дөрвөн жилд хөгжүүлэх саналыг иргэдийн оролцоотойгоор эрэмбэлүүлэн авч байгаа билээ.

Өмнөдэлгэр суманд сүүлийн гурван жил улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 17,3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт орж инженерийн шугам сүлжээ, сумын төвийн нэгдсэн халаалт, шинэ соёлын төв, сургууль, цэцэрлэгийн барилга, 2,5 км хатуу хучилттай авто зам, Балдан Брайвун хийдийн их засвар, Хөв цөөрөм байгуулах зэрэг томоохон ажлууд төлөвлөгдөн хийгдэж байна.

Өмнөдэлгэрчүүд УИХ-ын гишүүд, аймгийн Засаг даргад дараах ажлуудыг эрэмбэлэн хүргэлээ. Үүнд:

1. Эрүүл мэндийн төвийн шинэ барилга

2. Ундны цэвэр усны шугам татах

3. Жаргалтхаан- Өмнөдэлгэр сумыг холбосон хатуу хучилттай авто зам

4. Малчдын хороололд 0.4 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам татах

5. ЗДТГ-ын шинэ барилгын ажлыг дэвшүүлэн хүргэлээ.

Мөн иргэдээс ирүүлсэн хүсэлтийн дагуу Цагдаагийн автомашин, Ус зөөвөрлөх усны авто машиныг газар дээр нь шийдвэрлэж өгөхөөр болсон байна.

Хэнтий аймгийн ЗДТГ