АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Ц.ИДЭРБАТ ХЭРЛЭН СУМ, ЧИНГИС ХОТЫН ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨ ХАМТРАН АЖИЛЛАСАН ТӨЛӨӨЛӨГЧДӨДӨӨ ТАЛАРХАЛ ДЭВШҮҮЛЛЭЭ

2020.09.28
Бид хан хэнтийнхэн Бүтээн байгуулалт Засаг дарга Үйл явдлын мэдээ Сумдын мэдээ
Өчигдөр буюу 9-р сарын 23-ны өдөр Хэрлэн ИТХ-ын хурлын хүндэтгэлийн хуралдаан болж, хурлын байгууллагын өнгөрч буй дөрвөн жилийн ажил үйлс, төлөөлөгчдийн оролцоо зүтгэлийг үнэлж дүгнэлээ. Хүндэтгэлийн хуралдаанд аймаг, сумын ИТХ-...

Өчигдөр буюу 9-р сарын 23-ны өдөр Хэрлэн ИТХ-ын хурлын хүндэтгэлийн хуралдаан болж, хурлын байгууллагын өнгөрч буй дөрвөн жилийн ажил үйлс, төлөөлөгчдийн оролцоо зүтгэлийг үнэлж дүгнэлээ. Хүндэтгэлийн хуралдаанд аймаг, сумын ИТХ-ын дарга, Засаг дарга нар, сумын ИТХ-ын төлөөлөгчид, ЗДТГ-ын ажилчид оролцлоо.

Энэ үеэр аймгийн Засаг дарга Ц.Идэрбат 2016-2020 онд Хэрлэн сумын ард иргэдийн төлөө, Хэрлэн сум Чингис хотын хөгжлийн төлөө гар сэтгэл нийлж ажилласан Хэрлэн сумын ИТХ-ын төлөөлөгчдөдөө баяр хүргэж, “бидний хамтын хүчээр өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд нийтдээ 60 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт орж, томоохон бүтээн байгуулалт өрнөсөн”-ийг онцлов.

Мөн 2017 онд хогны менежментийг эхлүүлж, боловсронгуй болгосон, 2018 онд Хэрлэн сумын ард иргэдийн гуравны нэг нь ажиллаж амьдарч буй орон сууцны СӨХ-ийг ахин зохион байгуулж гурав дахь жилдээ үйл ажиллагаа явуулж 30 гаран хүнийг ажлын байртай болгож, үр дүнд 1500 гаруй өрх гэрэл гэгээтэй, хоггүй орцод амьдарч байна, 2019 онд эко автобусыг Чингис хотын 8 чиглэлд явуулж эхэлсэн. 2020 онд Чингис хот доторх нийтдээ 80 гаруй км урттай гэр хорооллын 90 хувь нь гэрэлтүүлэгтэй болж буйг тэмдэглэв.

Тэрбээр үргэлжлүүлээд олон жил яригдсан дэд бүтэц, цэвэрлэх байгууламж, цахилгаан эрчим хүч, шугам сүлжээний шинэчлэл, авто зам, газар доорх байгууламжийн ажлууд гэх мэтчилэн Чингис хотын өмнө 20 гаруй жил тулгамдаад байсан асуудлуудыг өнгөрсөн хугацаанд УИХ, ЗГ, Аймаг, Сумын дарга нар, төлөөлөгчид хамтран шийдвэрлэсэн. Үүнд хамтын оролцоо нэн чухал байсан хэмээлээ.

Хэрлэн сумын ИТХ анх удаа төлөөлөгчдөдөө тойрогтоо ажиллах зардал гаргаж өгсөн, багийн ИНХ-аа жилд 2-3 удаа тогтмол хуралдуулсан, 2018 оноос эхлэн баг бүрт 6-8 хүн олон нийтийн ажилтнаар ажиллах болсон, иргэд олон нийтийг оролцоог нэмэгдүүлэхийн тулд хэсгийн зохион байгуулалтад шилжиж үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн гэх мэт шинэлэг байдлаар ажиллаж, ахиц дэвшилт гарч буйг тэрбээр мөн дурдлаа. Мөн үеэр сумын ИТХ-ын ажлын албанаас нутгийн удирдлагын байгууллагын үүх түүхийг өгүүлсэн ном туурвиснаа төлөөлөгчдөдөө өргөн барилаа.

Хуралдааны төгсгөлд:

Монгол нутгийн удирдлагын холбооны /МНУХ/ “Нутгийн удирдлагын тэргүүний ажилтан” цол, тэмдгээр Хэрлэн сумын ИТХ-ын төлөөлөгч М.Шүрэнцэцэг, Ч.Ганхуяг нарыг,

МНУХ-ны дээд шагнал Соёмбо медалиар Хэрлэн сумын ИТХ-ын төлөөлөгч П.Энхжаргал, С.Аюурсэд, А.Мөнхзаяа, Б.Лхагвасүрэн нарыг,

Аймгийн ИТХ-ын нэрэмжит “Тэргүүний төлөөлөгч” шагналаар Хэрлэн сумын ИТХ-ын төлөөлөгч О.Гомбобаатар, Д.Аюурбунь нарыг

Аймгийн ИТХ-ын Хүндэтгэл, мөнгөн шагналаар Хэрлэн сумын ИТХ-ын төлөөлөгч П.Сарантуяаг,

ХНХЯ-ны Хөдөлмөрийн тэргүүний ажилтан цол тэмдгээр Хэрлэн сумын ЗДТГ-ын мэргэжилтэн Ц.Алтансолонгыг,

Сангийн яамны Санхүүгийн тэргүүний ажилтан, цол тэмдгээр Хэрлэн сумын ЗДТГ-ын Санхүүгийн албаны дарга Ж.Ундармааг,

Хэнтий аймгийн “Хүндэт тэмдэг”-ээр Хэрлэн сумын ИТХ-ын төлөөлөгч О.Од-Эрдэнэ, Б.Ганбат, Г.Бат-Эрдэнэ нар, сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга З.Энхболд нарыг,

“Хан Хэнтийн Алдартан” тэмдгээр Хэрлэн сумын ИТХ-ын төлөөлөгч Э.Цэцэгсайхан, Ж.Равжих нарыг, мөн Хэрлэн сумын баянмөнх багийн ИНХ-ын дарга М.Оюунбаатар нарыг,

Чингис хотын хүндэт тэмдгээр Хэрлэн сумын ИТХ-ын төлөөлөгч Д.Энхтуяа, М.Оюунсүх, М.Чинбат нарыг

Хэрлэн сумын Засаг даргын нэрэмжит шагналаар Хэрлэн сумын ИТХ-ын төлөөлөгч М.Эрдэнэцэг, Д.Ганбаатар, Э.Амарсайхан, Ц.Цэрэндулам, Д.Хүрэлбатар нарыг тус тус шагнаж урамшууллаа.

ХЭНТИЙ АЙМГИЙН ЗДТГ