АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Ц.ИДЭРБАТ “МАКС МАЙНД" КОМПАНИАС ТАТГАЛЗАХАА ИЛЭРХИЙЛЛЭЭ

2020.09.28
Бид хан хэнтийнхэн Бүтээн байгуулалт Засаг дарга Үйл явдлын мэдээ Фото мэдээ Сумдын мэдээ
Аймгийн Засаг дарга өнөөдөр Хан Хэнтий чуулгын барилгын ажлыг гүйцэтгэж байгаа “Макс Майнд” ХХК-ийн удирдлагыг дуудан уулзаж, дулааны хоёр сар ажлаа хийгээгүй орхигдуулсан, хугацаандаа хүлээлгэж өгөх боломжгүй гэсэн мэргэжилтнүүд...

Аймгийн Засаг дарга өнөөдөр Хан Хэнтий чуулгын барилгын ажлыг гүйцэтгэж байгаа “Макс Майнд” ХХК-ийн удирдлагыг дуудан уулзаж, дулааны хоёр сар ажлаа хийгээгүй орхигдуулсан, хугацаандаа хүлээлгэж өгөх боломжгүй гэсэн мэргэжилтнүүдийн дүгнэлт гарч буйг дурдаад ажлаа хариуцлагагүй гүйцэтгэж, Хан Хэнтийчүүдийг хуурч, улсад хохирол учруулсан байж болзошгүй гэж үзэж гэрээгээ цуцлахаа илэрхийлэв.

Харин “Макс Майнд” ХХК-ийн төлөөлөл бидэнд 14 хоногийн хугацаа олгооч, ажлаа графикийн дагуу захиалагчийн хяналтад шалгуулна. Графикт ажлаа гүйцэтгэж чадахгүй бол татгалзахад бэлэн гэлээ. Хан Хэнтий чуулгын барилгыг гүйцэтгэгч компани энэ онд хүлээлгэх өгөх ёстой.

Анх 2012 оноос Хөвсгөл геологи" ХХК Хан Хэнтий чуулгын барилгын үндсэн угсралтын ажлыг хийж гүйцэтгэсэн бөгөөд тухайн үеийн Засгийн газраас царцааж 2015 оны сонгон шалгаруулалтаар "Макс Майнд" ХХК барилгын ажлыг үргэлжлүүлсэн. Гэсэн ч барилгын ажил нь дуусаагүй өнөөдрийг хүртэл үргэлжилж байна. Тус компани 4,6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 2017 онд хүлээн авах байсан боловч анх ажил гүйцэтгэсэн компани зураг төсөвгүй ажилласан, хүчитгэлүүд буруу хийгдсэн гэх алдаа дутагдал гарч, тус чуулгын барилгад нэмэлтээр 3,1 тэрбум төгрөг энэ оны төсөвт тусгаж, нийтдээ улсын төсвөөс 11,4 тэрбум төгрөгийн хөрөнгө тусгажээ.

Уулзалтын үр дүнд Аймгийн Засаг дарга “Макс Майнд” ХХК-ийн хүсэлтийг хүлээн авч 14 хоног хянаж үзэхээр боллоо.

Хэнтий аймгийн ЗДТГ