АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА АЙМГИЙГ ДУЛААНААР ХАНГАГЧ КОМПАНИУДЫН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗЛАА

2020.09.28
Бид хан хэнтийнхэн Бүтээн байгуулалт Засаг дарга Үйл явдлын мэдээ
Хүйтний ам наашилсан энэ үед өвөлжилтийн бэлтгэл, дулаан хангамжийн асуудал төв суурин газруудын өмнө тулгамддаг. Ирэх 10-р сарын нэгний өдрөөс аймгийн уурын зуухнууд нэгдсэн халаалт өгнө. Тиймээс аймгийн Засаг дарга Хэнти...

Хүйтний ам наашилсан энэ үед өвөлжилтийн бэлтгэл, дулаан хангамжийн асуудал төв суурин газруудын өмнө тулгамддаг. Ирэх 10-р сарын нэгний өдрөөс аймгийн уурын зуухнууд нэгдсэн халаалт өгнө.

Тиймээс аймгийн Засаг дарга Хэнтий аймгийг дулаанаар хангагч компанийн удирдлагууд, сумдад инженерийн шугам сүлжээ, нэгдсэн халаалт тавьж, дулаан хангагчаар ажиллаж байгаа “Хангайн илч дулаан” ХХК-ийн удирдлагатай уулзаж, хоёр асуудлаар хэлэлцлээ.

Тэрбээр анх аймгийн Засаг даргаар томилогдмогцоо өвөлжилтийн бэлтгэл ажилтай холбогдуулан дулаанаар хангагч компанийн эзэдтэй уулзаж, Бэрх-Уул ХХК-ийн Чандганы уурхайн хөрс хуулалтын ажилтай танилцаж байсан. Тэгвэл өнөөдөр анх өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилт, зуухны засвар болон нүүрсний таталт, Бэрх-Уул ХХК-тай гэрээ байгуулсан байдал зэргийг дүгнэж үзэхэд ихэнх компаниуд өвөлд бэлэн гэдгээ илэрхийллээ.

Хоёрдугаарт Засгийн газраас Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд, бусад төсөвт байгууллагуудыг тоолууржуулах тухай Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлж эхлэх гэж байгаа энэ үед дулаанаар хангагч байгууллагуудын санал бодлыг сонслоо. Энэ үеэр дулаанаар хангагч компаниудын эзэд дулааны станцтай 70 градусаас дээш гаргадаг газар тоолуур тавьдаг, манай уурын зуухнууд ихэнхдээ 50-60 градус гардаг тийм учраас дулаанаар хангагч байгууллагууд алдагдал хүлээж болзошгүй гэлээ.

Энэ асуудлыг аймгийн Засаг дарга цаашид судалж үзэх, орон нутгийнхаа компаниудынхаа эрх ашгийг хөндөхгүйгээр шийдвэр гаргана гэдгээ илэрхийллээ.

ХЭНТИЙ АЙМГИЙН ЗДТГ