МУ-ЫН ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ ХЭНТИЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫГ САХИЛГА ХАРИУЦЛАГЫГ ЧАНГАТГАЖ, ШУУРХАЙ АЖИЛЛАХЫГ ХҮСЛЭЭ

2020.09.25
Бид хан хэнтийнхэн Бүтээн байгуулалт Засаг дарга Үйл явдлын мэдээ Фото мэдээ Сумдын мэдээ
Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Идэрбат өнөөдөр МУ-ын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд бараалхлаа. Засгийн газрын тэргүүн түүнд баяр хүргэж, Хэнтий аймагт гадаадын төсөл хөтөлбөрийн болоод улсын төсвийн томоохон бүтээн байгуулалтын ажлууд ...

Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Идэрбат өнөөдөр МУ-ын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд бараалхлаа. Засгийн газрын тэргүүн түүнд баяр хүргэж, Хэнтий аймагт гадаадын төсөл хөтөлбөрийн болоод улсын төсвийн томоохон бүтээн байгуулалтын ажлууд өрнөж байгаа түүнийг хариуцлагатай, хяналттай, цаг хугацаанд гүйцэтгүүлж, хүлээн авах, өвөлжилтийн бэлтгэлд анхаарах, сахилга хариуцлагыг чангатгаж, эрч хүчтэй шуурхай ажиллахыг даалган амжилт хүслээ.

Тэрбээр 8 дугаар сарын 7-ны өдөр ажлаа хүлээлцэж, Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямбаас тамгаа гардан авсан бөгөөд наймдугаар сарын наймны өдөр ЗДТГ-ын харьяа хэлтсүүд, Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагийн дарга нартай уулзалт хийж хэд хэдэн шийдвэр гаргасан. Онцолбол Хэрлэн суманд болсон үерийн улмаас эвдэрсэн замыг засварлах, Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт өөр аймгийн иргэн ААН-д хадлан, тэжээл бэлтгэх зөвшөөрөл олгохгүй байх, Засгийн газрын шийдвэрийн дагуу сумын нөөцөд 200 тн, аймгийн нөөцөд 600 тн өвс бэлтгэх ажлыг эрчимжүүлэх, Чингис хотын гэр хорооллыг Инженерийн шугам сүлжээнд холбох зураг төсвийг гаргах ажлын хэсгийг байгуулах гэх мэтчилэн шийдвэрүүд гаргасан.

Мөн Бэрх-Уул компанийн Чандганы нүүрсний уурхайн хөрс хуулалтын ажилтай танилцсан юм.

Хэнтий аймгийн ЗДТГ