ЧАНДГАНЫ УУРХАЙН ХӨРС ХУУЛАЛТЫН АЖИЛ 10 ХУВЬТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

2020.09.25
Бид хан хэнтийнхэн Бүтээн байгуулалт Засаг дарга Үйл явдлын мэдээ Фото мэдээ
/2020.08.08/ Аймгийн засаг дарга Ц.Идэрбат өчигдөр буюу 8 сарын 8-нд "Бэрх уул" ХХК-ийн Чандганын уурхайн хөрс хуулалтын ажилтай биечлэн танилцлаа. Тус уурхайн хувьд 65 мянган тонн нүүрс олборлохоор төлөвлөсөн бөгөөд хөрс хуу...

/2020.08.08/ Аймгийн засаг дарга Ц.Идэрбат өчигдөр буюу 8 сарын 8-нд "Бэрх уул" ХХК-ийн Чандганын уурхайн хөрс хуулалтын ажилтай биечлэн танилцлаа.

Тус уурхайн хувьд 65 мянган тонн нүүрс олборлохоор төлөвлөсөн бөгөөд хөрс хуулалтын ажлыг 8 дугаар сарын 1-ээс эхлүүлж, гүйцэтгэл 10 гаруй хувьтай үргэлжилж байна. Мөн нилээд хөрөнгө оруулалт хийж, машин техник худалдан авснаас гадна, даац хэмжигч пүү тавьсан байна. Ингэснээр олон жилийн турш ААН, компаний хооронд үүсдэг нүүрс тээврэлтийн тонн, хэмжээн дээр гардаг маргаан эцэслэгдэж байгаа юм.

Тиймээс аймгийн Засаг дарга Ц.Идэрбат нийгмийн хариуцлагаа ухамсарлаж нилээдгүй ажлуудыг хийж байгаа тус компаний захирал н.Даваажавд талархал илэрхийлж цаашид нүүрсний чанарт анхаарлаа хандуулж ажиллахыг хүслээ.