Жаргалтхаан сумын сум дундын Цагдаагийн тасагт УАЗ автомашин гардууллаа

2020.03.12
Фото мэдээ Сумдын мэдээ
Энэ сарын 06-ны өдөр Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын сум дундын цагдаагийн тасагт УАЗ-Пургон автомашин гардуулан ѳглѳѳ. Уг автомашиныг сумын ард иргэдийн хүсэлтийн дагуу МУ-ын Ерѳнхий сайд У.Хүрэлсүх шийдвэрлэснийг түүний ажлын ...

Энэ сарын 06-ны өдөр Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын сум дундын цагдаагийн тасагт УАЗ-Пургон автомашин гардуулан ѳглѳѳ. Уг автомашиныг сумын ард иргэдийн хүсэлтийн дагуу МУ-ын Ерѳнхий сайд У.Хүрэлсүх шийдвэрлэснийг түүний ажлын албанаас гардуулан өглөө. Мөн үеэр Ерөнхий сайдын орон нутаг хариуцсан зөвлөх О.Түвшиндэмбэрэл аймгийн Онцгой комиссд Коронавирусын халдварын үед хамгаалах иж бүрэн 10 хувцас, 10 аптек, маск гардуулсныг аймгийн Онцгой комиссын гишүүд, аймгийн удирдлагууд хүлээн авав. Жаргалтхаан суманд МУ-ын Ерөнхий сайд, түүний танхимын зарим гишүүд ажиллах үеэр ард иргэдээс гарсан санал санаачилгын дагуу тус суманд сүүлийн нэг жилийн хугацаанд Эрэн хайх, аврах бүлгийг байгуулж, гамшгаас хамгаалахад зориулж нэг, сумын эрүүл мэндийн төвд нэг, цагдаагийн тасагт нэг, нийтдээ гурван автомашинтай болоод байна.