Мэдээ мэдээлэл
Аймгийн онцгой комиссын шийдвэрүүд
Өнөөдөр өглөөний /2020.03.10/ аймгийн Онцгой комиссын хуралдааныг үндэслэж, Аймгийн Засаг даргын А/123 дугаар захирамжаар дараах шийдвэрүүд гарлаа.
1. Шинэ коронавирус /covid-19/ илэрсэнтэй холбогдуулан орон нутагт зорчигч тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөнийг 2020 оны гуравдугаар сарын 10-ны өдрөөс 16-ны өдрийг хүртэл бүрэн зогсоосугай.
2. Халдвараас урьдчилан сэргийлэх эрсдэлийг бууруулах зорилгоор зохион байгуулалтын холбогдох арга хэмжээ авч, хяналт тавьж ажиллахыг Цагдаагийн газрын дарга, Цагдаагийн хурандаа Б.Батсайхан, Авто тээврийн төвийн дарга Б.Ганбат, Мэргэжлийн хяналтын газрын дарга Б.Сүнгээ, Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Н.Чанцал, Сумдын Засаг дарга нарт үүрэг болгосугай.
3. Аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд архи согтууруулах ундааг худалдан борлуулах, түүгээр үйлчлэх хугацааг дээрх хугацаанд зогсоосугай.
4. Өндөржүүлсэн бэлэн байдлын үед хорио цээрийн хязгаарлалтын дэглэмийг мөрдөн онцын шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй, холбогдох төрийн байгууллагын тавьсан шаардлагыг бүрэн хэрэгжүүлж олон нийтийн газраар зоричхгүй байхыг уриаллаа.