Хэнтий аймагт төрийн албаны удирдах ажилтны зөвлөгөөн зохион байгуулав
“Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил”-ийн хүрээнд Хэнтий аймаг 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Төрийн албаны удирдах ажилтны зөвлөгөөн зохион байгуулж, уг зөвлөгөөнд нийт 250 гаран удирдах ажилтан оролцов.
Зөвлөгөөнөөр төрийн албаны шинэчлэлийн бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилт, төрийн албаны үйлчилгээний чанар, хүртээмж, үр нөлөө зэрэг сэдвээр хэлэлцсэн бөгөөд Төрийн албаны зөвлөлийн гишүүн Д.Зүмбэрэллхам урилгаар оролцож Төрийн албаны төв байгууллагын бодлого, шийдвэр, үйл ажиллагааны талаар мэдээлэл хийлээ.
Төрийн албаны зөвлөлийн гишүүн Д.Зүмбэрэллхам Хэнтий аймагт
Төрийн албаны зөвлөлийн гишүүн Д.Зүмбэрэллхам Хэнтий аймгийн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн гишүүдтэй уулзаж шинээр гарч буй дүрэм журамыг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудалд зөвлөмж зөвлөгөө өгөв.
Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо
Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, аймгийн Засаг даргын орлогч Ц.Чогсомжав оролцлоо. Энэ үеэр АЗДТГ-ын дарга Ж.Ганбаатар удирдах ажилтны улсын зөвлөгөөний үеэр Ерөнхий сайдын өгсөн үүрэг чиглэлийг танилцуулж, хэрэгжүүлж ажиллахыг даалгалаа. Мөн олон улсын эмэгтэйчүүдийн баяр, Монгол цэргийн өдөр зэрэг тэмдэглэлт баярууд болох гэж буйтай холбогдуулан аливаа хэрэг зөрчилөөс, урьдчилан сэргийлэх, байгууллага хамт олноороо архидан согтуурахгүй байхыг анхаарууллаа.
Түүнчлэн 3 сарын 29-нд аймгийн удирдах ажилтны 3 дугаар зөвлөгөөнийг зохион байгуулахаар товлосон байна. Уг зөвлөгөөний үеэр өнгөрсөн оны ажил үйлсээрээ манлайлсан байгууллага, сумд мэдээлэл хийж, туршлагасаа хуваалцахаас гадна 2017, 2018 онд иргэдээс төрийн захиргааны байгууллагад гаргасан өргөдөл гомдлын талаарх мэдээлэлд дүн шинжилгээ хийнэ. Мөн төрийн үйлчилгээний талаарх иргэдээс авсан судалгааны дүнг танилцуулахаар төлөвлөжээ.
Зөвлөгөөний төгсгөлд МУ-ын Засгийн газраас иргэн төвтэй төрийн үйлчилгээг сайжруулах жил болгон зарласантай холбогдуулах ажлаа уялдуулж, нэгдмэл бодлоготой ажиллахыг анхаарууллаа.

Төрийн албаны зөвлөлийн Хэнтий аймаг дахь салбар зөвлөл 2019 оны анхдугаар хуралдаанаа зохион байгуулав
Төрийн албаны зөвлөлийн Хэнтий аймаг дахь салбар зөвлөл 2019 оны анхдугаар хуралдаанаа зохион байгууллаа. Тус хуралдаанаар Хэрлэн сумын ёс зүйн хорооны дүгнэлт, салбар зөвлөлийн 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэв. Мөн төрийн албаны салбар зөвлөлийн гишүүдэд төрийн албаны тухай хуулийг хэрэгжүүлэх хүрээнд батлагдан гарах дүрэм журмуудын жагсаалтыг танилцуулав.