ӨРХИЙН ЭМНЭЛЭГ 9 ТӨРЛИЙН ШИНЖИЛГЭЭ АВЧ ЭХЛЭЛЭЭ

    IMG_1984

      Өнөөдөр “Хэрлэн Дом” өрхийн эрүүл мэндийн төвд хийгдэх бичил лабортарийн нээлтийн үйл ажиллагаа боллоо. Нээлтэнд аймгийн Засаг дарга Н.Ганбямба болон, Хэрлэн сумын Засаг дарга Ц.Идэрбат нар оролцож эмнэлэгийн үйл ажиллагаатай танилцсан юм.

     Аймаг, сумын удирдлагууд шаардагдах тоног төхөөрөмжийг худалдан авах хөрөнгийн асуудлыг шийдсэнээр ийнхүү тус өрхийн эмнэлэг доорх 9 төрлийн шинжилгээ авах боломжтой болжээ. Үүнд:

  1. Шээсний шинжилгээ
    2. Захын судсанд сахар үзэх
    3. В, С вирусын шинжилгээ
    4. ДОХ, тэмбүүгийн хурдавчилсан сорил
    5. Эмэгтэйчүүдийн умайн хүзүүний эсийн шинжилгээ
    6. Биохими шинжилгээ
    7. Цэрний сорьцын шинжилгээ
    8. Зүрхний цахилгаан бичлэг
    9. Хавдрын маркери үзэх.

         Ингэснээр нэгдсэн эмнэлэгийн ачаалал багасч, иргэд эрүүл мэндийн үйлчилгээг түргэн шуурхай авах нөхцөл боломж бүрдэж байгаад иргэд баяртай байлаа.   Тун удахгүй Хэрлэн сумаасфизик эмчилгээний УВЧ аппаратыгшийдвэрлэж олгохоор болжээ.IMG_2037

IMG_2031

Сэтгэгдэл бичих

Цаг агаар