Өнөөдөр “Ахмадын баяр”-ын өдөр

Өнөөдөр “Ахмадын баяр”-ын өдөр Өнөөдөр олон улсын ахмадын баяр тохиож байгаатай холбогдуулан Хэнтий аймгийн удирдлагууд болон УИХ-ын гишүүн Д.Гантулга нар ахмадууддаа хүндэтгэл үзүүлж аймаг орон нутгийнхаа төлөө хийж гүйцэтгэсэн хөдөлмөр зүтгэлийг үнэлж төрийн дээд одон медаль болон аймгийн хүндэт тэмдгээр гардууллаа. Үүнд Төрийн дээд шагнал Хөдөлмөрийн хүндэт медалиар Б.Нүрзэд, С.Нармандах, ХХАА тэргүүний ажилтнаар Ц.Дамдинсүрэн, Х.Болдбаатар, Х.Хэнчбиш, Тэргүүний барилгачнаар Л.Эрдэнэцэцэг, Санхүү банкны тэргүүний ажилтан цол тэмдэгээр Л.Одхүү, Монгол банкны баярын бичгээр Б.Цэндмаа нар тус тус энгэрээ мялаасан юм. Мөн аймгийн Хүндэт тэмдгээр Ш.Чинбат, Д.Даваа, Д.Амгалан, С.Оюун-Эрдэнэ, “Хан Хэнтийн алдартан” тэмдгээр Д.Сүхболд, Б.Нэргүй, Г.Янжмаа, Я.Чимэдбат, Х.Амгалан, аймгийн ИТХ-ын шагналаар Д.Пүрэвсүрэн, Д.Уртнасан, Д.Санжид, Я.Хишигням, Д.Баатар, Г.Хорлоо, Хэнтий аймгийн “Аймгийн хөдөлмөрч манлай ахмад”-аар Бэрх тосгоны өндөр настан А.Сайнхүү, Өмнөдэлгэр сумын өндөр настан Д.Итгэлжав, Дадал сумын өндөр настан Н.Доржсүрэн, Батноров сумын өндөр настан Д.Гансүх, Хэрлэн сумын өндөр настан С.Төмөр болон МУ-ын Олимпийн хорооны “Олимпийн алдар” одонгоор волейболын спортын мастер ахмад тамирчин Р.Дугарсүрэн, Ц.Должинсүрэн нар тодорч шагналаа гардан авлаа. Анх 1990 онд НҮБ-ын санаачлагаар дэлхий нийтээр Ахмадын баярыг тэмдэглэж байхаа шийдвэр гарсан бөгөөд Монгол улс 1992 оноос Засгийн газрын тогтоолоор 10 сарын 1 ны өдрийг ахмадуудаа хүндлэх баярын өдөр болгон тэмдэглэж байгаа билээ. Төрөлх нутгийнхаа төлөө бие сэтгэл, хөдөлмөр зүтгэлээ харамгүй зориулсан буянт буурлууд та бүхэн минь эрүүл энх байж үр ач, залуу хойч үеийнхэндээ алтан сургуулиа хайрлаж яваарай.

Сэтгэгдэл бичих

Цаг агаар