Огноо: 2016/12/16

ЭРҮҮЛ ХҮҮХЭД- АЮУЛГҮЙ ХҮНС АЯНЫ ХҮРЭЭНД УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЖ БАЙНА

  202    Мэргэжлийн хяналтын газраас Шинэ жилийн баярыг угтаж хүнсний үйлдвэр, худалдаа, үйлчилгээний газруудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийж байна.

     Одоогийн байдлаар шалгалтанд 65 ААН, иргэдийг хамруулж 289 зөрчил илрүүлсэн бөгөөд 192 зөрчлийг буюу 66,0 хувийг газар дээр нь арилгуулжээ. Мөн хүнсний бүтээгдэхүүнээс 5 дээж авч лабораторийн шинжилгээнд хамруулсан бол хаяг шошгын зөрчилтэй худалдаалагдаж байсан 339200 төгрөгний өртөгтэй 47 нэр төрлийн 524 ширхэг  бүтээгдэхүүнийг, хүнсний сүлжээнээс буцаан татан авалт хийлгүүлж болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлсэн байна.

     Шалгалтын явцад зөрчил гаргасан аж 208ахуйн нэгж, албан тушаалтан, иргэнд нийт 500.0 мянган төгрөгийн шийтгэвэр ногдуулж хадгалах хугацаа дууссан,  хадгалалтын горим алдагдаж чанарын шаардлага хангахгүй 1503,6 мянган төгрөгний үнэ бүхий 60 төрлийн 651 ширхэг  хүнсний бүтээгдэхүүнийг улсын байцаагчийн акт тогтоож Захиргааны журмаар хураагдсан эд зүйлийг Хэрлэн сумын устгалын комисст шилжүүллээ. Шалгалтын явцад 65 аж ахуйн нэгж, албан тушаалтан, иргэнд хүнсний чанар, аюулгүй байдлын шаардлага хангахгүй болон хугацаа дууссан хүнсний бүтээгдэхүүний талаар мэдээлэл, сургалт сурталчилгааг хийж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгсөн бөгөөд  нийт 18 төрлийн 430 ширхэг зөвлөмж, сэрэмжлүүлгийг бэлтгэн хүргэлээ.

Сэтгэгдэл бичих

Цаг агаар