Огноо: 2015/08/24

Чингис цогцолборын мэдээллийн төв байгуулах

Огноо: 2015-08-19

 Нэг.  ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА

 Тендер шалгаруулалтын нэр: Чингис цогцолборын мэдээллийн төв байгуулах

         Хэнтий аймгийн худалдан авах ажиллагааны алба эрх бүхий тендерт оролцогчдоос Хэнтий аймгийн Хэрлэн суманд Чингис цогцолборын мэдээллийн төв байгуулах ажлыг гүйцэтгэх  тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

          Тендерийн баримт бичгийг ( хүсвэл нэмэлт хувийг ) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 100000 төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

                  Тендерийг 2015 оны 8-р сарын 26 ний өдрийн 10 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2015 оны 8-р сарын 26 -ний өдрийн, 10 цаг 30 минутад нээнэ.

 Төлбөрийн хийх хэлбэр: Дансаар тушаана. 

Банкны нэр: Төрийн банк
Дансны дугаар ₮: 180051009

 Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх

хаягаар авч болно.

Үнийн саналын баримт бичиг нь доорхи хаягийн дагуу хаяглагдсан байна.

Хүлээн  авах албан газрын нэр:            Хэнтий аймгийн Засаг даргын тамгын газар 107 тоот өрөө

     Хүлээн авах ажилтны нэр:                     ХАА-ны мэргэжилтэн  Н.Баярцэцэг

Захиалагчийн хаяг:               Хэнтий аймгийн ЗДТГазар ХААА

Утасны дугаар                       70563055,93014501

Сэтгэгдэл бичих

Цаг агаар