“ЦОДГОР ХҮҮ” ТЭМЦЭЭНИЙ АВАРГУУД ТОДОРЛОО

    278 Монгол Улсын аварга, спортын мастер Н.Төрбат агсны нэрэмжит Өсвөрийн шатарчдын аймгийн аварга шалгаруулах “Цодгор хүү” тэмцээн энэ сарын 5, 6-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж аваргуудаа тодрууллаа.
Оюуны спортыг түгээн дэлгэрүүлэх, сэтгэх бодох чадварыг дээшлүүлэх зорилгоор зохион байгуулагдаж байгаа уг тэмцээнд 11 сумын сургууль, цэцэрлэгийн 5-17 насны 210 хүүхэд өрсөлдсөнөөс 56-н хүүхэд шагналт байранд шалгарлаа.
Үүнээс багийн дүнгээр Д.Адъяасүрэн багштэй “Тэмүүлэл” клуб тэргүүн байр, Э.Банзрагч багштай “Цод мад” клуб дэд байр, Д.Энхбаяр дасгалжуулагчтай 279Бэрх хотын “Идэрхүү” клуб удаах байруудыг тус тус эзэлсэн бөгөөд эхний байрт шалгарсан тамирчид энэ сарын 25,26-нд зохиогдох “Цодгор хүү” улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх авчээ.
Тэмцээнийг Биеийн тамир спортын газар, Хүүхэд гэр бүлийн хөгжлийн
хэлтэс, Аймгийн шатрын зөвлөл хамтран зохион байгуулсан аж.277

Сэтгэгдэл бичих

Цаг агаар