ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭ НЭМЭГДЭВ

     Хөдөлмөр нийгмийн зөвшлийн 3 талт үндэсний хорооны шийдвэрийн дагуу 2017 оны нэгдүгээр сарын 01-нээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 240.000 /хоёр зуун дөчин мянган/ төгрөг буюу 1 цагт 1428 төгрөг 60 мөнгө болгох шийдвэр хэрэгжиж эхэллээ. Иймд ажил олгогч, бизнес эрхлэгч та бүхэн Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасан “ Иргэнийг хөдөлмөрийн гэрээгээр ажиллуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, иргэн нь ажилтанд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хөлс олгох үүрэгтэй” гэсэн заалтыг дагаж мөрдөх нь зүйтэй. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмсэнтэй холбогдуулан түүнтэй дүйцүүлдэг хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагын хуульд заасан торгуулийн хэмжээ тус тус нэмэгдэнэ. Тодорхой боловсрол, тусгай мэргэжил үл шаардагдах энгийн ажил гүйцэтгэсэн ажилтанд олговол зохих хөлсний хамгийн бага хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ гэнэ.

Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газар

Сэтгэгдэл бичих

Цаг агаар