“ХЭНТИЙ МАНДТУГАЙ” ХЭМЭЭН УУХАЙЛЛАА

226     “Чехийн лидицейн сарнай” олон улсын уран зургийн тэмцээнд Хэнтий аймгийн Хэрлэн лабортори сургуулийн 11 дугаар ангийн сурагч М.Цэнгэлбаяр, 7 дугаар ангийн сурагч Б.Энххүслэн нар шалгарч “Хүндэт өргөмжлөл”, үнэ бүхий зүйлээр шагнууллаа.

     Шагналыг Чех улсаас Монгол улсд суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчид сайд гардуулсан бөгөөд танхимд цугласан иргэд “Хэнтий мандтугай” хэмээн уухайлж байлаа.

     Энэхүү тэмцээнийг дайны үед Фашистууд Чех улсын Лидицей тосгоны бөмбөгдөн сөнөөсөн эмгэнэлт явдлын хохирогч болж амь насаа алдсан хүмүүсийн гэгээн дурсгалд зориулж 40 дэх жилдээ зохиогдож байгаа аж. Энэ удаагийн тэмцээнд дэлхийн 70 орны 12000 гаруй хүүхэд ур чадвараараа өрсөлджээ.

Сэтгэгдэл бичих

Цаг агаар