ХЭНТИЙ АЙМГИЙН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН газрын даргын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг зарлаж байна

Нэг.Нийтлэг зүйл

  1. “Журам батлах тухай” УИХ-ын 2003 оны 13 дугаар тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын 10, 17 дугаар зүйлийг үндэслэн Хэнтий аймгийн Орон нутгийн өмчийн газрын даргын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
  2. Сонгон шалгаруулалтад орох иргэн Төрийн албаны тухай хуулийн 10.1-д заасан ерөнхий шаардлага болон томилох эрх бүхий этгээдийн баталсан ажлын байранд тавигдах дараах шаардлагыг хангасан байна.
 Ерөнхий шаардлага: Үзүүлэлт Шаардлагатай
Боловсрол Дээд боловсролтой, бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
Мэргэжил Нягтлан бодогч-Эдийн засагч

Бизнесийн удирдлага

Эрх зүйч

Мэргэшил  
Туршлага Төрийн байгууллагад ажиллаж байсан туршлагатай
Ур чадвар Баг бүрдүүлж, бусдыг удирдан зохион байгуулах ур чадвартай байх

Компьютерийн хэрэглээний програмуудыг эзэмшсэн байх

Англи, орос хэлний зохих мэдлэгтэй.

Тусгай шаардлага: Хууль дээдлэх, Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийг чанд сахиж ажиллах

 3.Сонгон шалгаруулалтыг 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр зохион байгуулна.

 Хоёр. Сонгон шалгаруулалтад орох иргэнийг бүртгэх

1. Сонгон шалгаруулалтад орох иргэний баримт материалыг Төрийн албаны зөвлөлийн Салбар  зөвлөлөөс томилсон Сонгон шалгаруулалт зохион байгуулах комисс, Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газрын 219 тоот өрөөн /II давхар/-д 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр  хүлээн авч бүртгэнэ.

2. Сонгон шалгаруулалтад орохыг хүссэн иргэн дор дурдсан материалыг бүрдүүлэн өөрийн биеэр ирж бүртгүүлнэ. Үүнд:

1)  Төрийн албан хаагчийн анкет (маягт № 1, анкет дээр зураг наагдсан байх);

2)  Боловсролын дипломын нотариатаар гэрчлүүлсэн хуулбарын хамт;

3)  Монгол Улсын иргэний үнэмлэхний хуулбар;

4)  Ажилласан жилийг тооцох Хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтрийн эхний нүүр хуудсыг хөдөлмөрийн үйл ажиллагааны хөдөлгөөнийг баталгаажуулсан бусад хуудасны хуулбар, эх хувийн хамт,

5) Ажил байдлын тодорхойлолт;

6) 4х6-ийн хэмжээтэй 1 хувь цээж зураг.

7) Цэргийн үүрэгтний үнэмлэхний хуулбар /нотариатаар гэрчлүүлсэн байх/ -/Төрийн албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.4-д заасны дагуу 1990 оны 05 дугаар сарын 06-ны өдрөөс хойш төрсөн хүмүүст хамаарна/

8) Бүртгэлийн хураамж 10000 /арван мянган/ төгрөг

            Дээрх баримт бичгийг дутуу бүрдүүлсэн иргэнийг бүртгэхгүй.

3. Сонгон шалгаруулалтыг Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор баталсан ”Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”, Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 14 дүгээр тогтоолоор баталсан зааврын дагуу зохион байгуулна.

 Харилцах ХАЯГ:

ХЭНТИЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

219 ТООТ ӨРӨӨ, утас: 70563906

Сэтгэгдэл бичих

Цаг агаар