ХЭНТИЙ АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН ДАРГЫН АЛБАН ТУШААЛД ТОМИЛОГДОХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫГ ЗАРЛАЖ БАЙНА

Нэг.Нийтлэг зүйл

  1. Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын 3 дугаар зүйлийн 3.1 дэх заалтыг үндэслэн Нэгдсэн эмнэлгийн даргын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
  2. Сонгон шалгаруулалтад орох иргэн Төрийн албаны тухай хуулийн 10.1, 10.5 болон “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын 2 дугаар зүйлийн 2.2-д заасан ерөнхий шаардлага болон томилох эрх бүхий этгээдийн баталсан ажлын байранд тавигдах дараах шаардлагуудыг хангасан байна.
Ажлын байранд тавигдах шаардлага Үзүүлэлт Чухал шаардлагатай Шаардлагатай
Боловсрол Анагаах ухааны бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй Магистр болон түүнээс дээш зэрэгтэй
Мэргэжил Хүний их эмч
Мэргэшил Үндсэн болон төрөлжсөн мэргэшлийн сургалтад хамрагдсан мэргэжлийн дипломтой байх, Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй, Удирдах ажилтны чиглэлээр сургалтанд хамрагдсан Төрөлжсөн мэргэшлийн сургалтад хамрагдсан буюу мэргэжлийн үнэмлэхтэй байх, Ахлах, тэргүүлэх зөвлөх мэргэжлийн зэрэгтэй байх, Анагаах ухааны доктор, шинжлэх ухааны докторын зэрэгтэй байх
Туршлага Эрүүл мэндийн салбарт 10-аас доошгүй жил ажилласан Эрүүл мэндийн байгууллагад 5-аас доошгүй жил удирдах албан тушаал эрхэлсэн.
Эмнэлзүйн бус ур чадвар Гадаад хэл Гадаад хэлний дунд түвшнээс дээш мэдлэгтэй Бусад хэлний анхан дунд түвшнээс доошгүй мэдлэгтэй
Компьютерийн мэдлэг Хэрэглээний прорам бүрэн ашиглах, интернэтийн орчин, дотод сүлжээнд чөлөөтэй ажиллах
Судалгааны арга зүй Статистик шинжилгээ хийх
Бусад ур чадвар Багаар ажиллах, яриа, харилцаа, хувийн соёлтой байх, хууль эрх зүйн мэдлэгтэй байх, 5С аргыг хэрэгжүүлдэг байх
Тусгай шаардлага Төрийн албан хаагчийн болон эмнэлггийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахин ажиллах

Авлигын эсрэг хуулийн хүрээнд ажиллах, авлигаас ангид байх

 3. Сонгон шалгаруулалтыг 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр зохион байгуулна.

Хоёр. Сонгон шалгаруулалтад орох иргэнийг бүртгэх

  1. Сонгон шалгаруулалтад орох иргэний баримт материалыг Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газрын 219 тоот өрөөнд 2016 оны 12 дугаар сарын 26-ны 10.00-17.00 цагийн хооронд хүлээн авч бүртгэнэ. Шалгалт авах хугацаа, байрыг бүртгэлийн явцад жич зарлана.
  2. Сонгон шалгаруулалтад орох иргэн өөрийн биеэр ирж бүртгүүлэх бөгөөд бүртгэлийн үед дор дурдсан материалыг бүрдүүлж авчирна:
  • Төрийн албан хаагчийн анкет (маягт № 1, анкет дээр зураг наагдсан байх);
  • Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн эхийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбарын хамт
  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • Ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг гэрчлэх баримт /Хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтрийн эхний нүүр хуудсыг хөдөлмөрийн үйл ажиллагааны хөдөлгөөнийг баталгаажуулсан бусад хуудасны хуулбар, эх хувийн хамт,/
  • Ажил байдлын тодорхойлолт;
  • 4х6-ийн хэмжээтэй 1 хувь цээж зураг.
  • Тухайн байгууллагын хэвийн тасралтгүй үйл ажиллагааг ханган ажиллахын тулд бүтэц зохион байгуулалт, хүний нөөц, материаллаг бааз, бодлого үйлчилгээний хувьд хэрхэн хөгжүүлэх, үйл ажиллагааг нь хэрхэн үр дүн өгөөжтэй байлгах хөтөлбөр, төсөл боловсруулж дугтуйнд битүүмжлэн ирүүлнэ.
  • Тухайн албан тушаалд томилогдох хүсэлт, өөрийн удирдах мэргэшлийн туршлагыг тодорхойлж бичсэн танилцуулга /А4 хэмжээтэй бичгийн цаасан дээр 2 хуудсанд багтаан компьютерээр бичсэн байна./
  • Бүртгэлийн хураамж 10000 /арван мянган/ төгрөг

Дээрх материалыг дутуу бүрдүүлсэн иргэнийг бүртгэхгүй.

Сонгон шалгаруулалтыг Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”, “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтын үнэлгээ, дүгнэлт гаргах заавар”-ын дагуу явуулна.

Мэдээлэл, лавлагаа

Сонгон шалгаруулалтад орох хүсэлтэй иргэд аймгийн Засаг даргын Тамгын газрын 70563906 дугаарын утсаар холбогдож лавлагаа авна уу.

Сэтгэгдэл бичих

Цаг агаар