Огноо: 2017/02/01

Хэнтий аймгийн Норовлин сумын Соёлын төвийн захирлын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг зарлаж байна

Нэг.Нийтлэг зүйл 

  1. Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын 3 дугаар зүйлийн 3.1 дэх заалтыг үндэслэн Норовлин сумын Соёлын төвийн захирлын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
  1. Сонгон шалгаруулалтад орох иргэн Төрийн албаны тухай хуулийн 10.1, 10.5 болон “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын 2 дугаар зүйлийн 2.2-д заасан ерөнхий шаардлага болон томилох эрх бүхий этгээдийн баталсан ажлын байранд тавигдах дараах шаардлагуудыг хангасан байна.
Ерөнхий  шаардлага Үзүүлэлт Чухал шаардлагатай Шаардлагатай
Боловсрол Тусгай дунд, түүнээс дээш Тусгай дунд, түүнээс дээш
Мэргэжил Соёлын менежер, дуучин, зураач Соёлын менежер, дуучин, зураач
Мэргэшил
Туршлага Төрийн байгууллагад 5-аас дээш жил ажилласан Төрийн байгууллагад 5-аас дээш жил ажилласан
Ур чадвар Урлагийн авъяастай
Тусгай шаардлага Дуу, хөгжим, найруулах, зохион байгуулах
  1. Сонгон шалгаруулалтыг 2017 оны 02 дугаар сарын 14-ны өдөр зохион байгуулна.

 Хоёр. Сонгон шалгаруулалтад орох иргэнийг бүртгэх

  1. Сонгон шалгаруулалтад орох иргэний баримт материалыг Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газрын 207 тоот өрөөнд 2017 оны 02 дугаар сарын 13-ны 10.00-17.00 цагийн хооронд хүлээн авч бүртгэнэ. Шалгалт авах хугацаа, байрыг бүртгэлийн явцад жич зарлана.
  1. Сонгон шалгаруулалтад орох иргэн өөрийн биеэр ирж бүртгүүлэх бөгөөд бүртгэлийн үед дор дурдсан материалыг бүрдүүлж авчирна:
  • Төрийн албан хаагчийн анкет (маягт № 1, анкет дээр зураг наагдсан байх);
  • Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн эхийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбарын хамт
  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • Ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг гэрчлэх баримт /Хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтрийн эхний нүүр хуудсыг хөдөлмөрийн үйл ажиллагааны хөдөлгөөнийг баталгаажуулсан бусад хуудасны хуулбар, эх хувийн хамт,/
  • Ажил байдлын тодорхойлолт;
  • 4х6-ийн хэмжээтэй 1 хувь цээж зураг.
  • Тухайн байгууллагын хэвийн тасралтгүй үйл ажиллагааг ханган ажиллахын тулд бүтэц зохион байгуулалт, хүний нөөц, материаллаг бааз, бодлого үйлчилгээний хувьд хэрхэн хөгжүүлэх, үйл ажиллагааг нь хэрхэн үр дүн өгөөжтэй байлгах хөтөлбөр, төсөл боловсруулж дугтуйнд битүүмжлэн ирүүлнэ.
  • Тухайн албан тушаалд томилогдох хүсэлт, өөрийн удирдах мэргэшлийн туршлагыг тодорхойлж бичсэн танилцуулга /А4 хэмжээтэй бичгийн цаасан дээр 2 хуудсанд багтаан компьютерээр бичсэн байна./
  • Бүртгэлийн хураамж 10000 /арван мянган/ төгрөг

Дээрх материалыг дутуу бүрдүүлсэн иргэнийг бүртгэхгүй.

Сонгон шалгаруулалтыг Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”, “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтын үнэлгээ, дүгнэлт гаргах заавар”-ын дагуу явуулна.

Харилцах ХАЯГ: ХЭНТИЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

207 ТООТ ӨРӨӨ, утас: 70563906

Сэтгэгдэл бичих

Цаг агаар