Огноо: 2015/03/20

Хэнтий аймгийн Батноров сумын дунд сургууль 90 нас хүрч байна

Хэнтий аймгийн Батноров сумын 90 жилийн ой энэ онд болно. Улсын тэргүүний дунд сургууль ойгоо угтаж эко хөтөлбөр хэрэгжүүлэхээр зэхжээ. Мөн бүтээн байгуулалт, шинэчлэл энэ суманд өрнөж байна.

Анх 1925 онд 14 сурагчтай байгуулагдаж, улмаар 1940 онд бага сургууль болон өргөжжээ. Харин 1970 оноос 8 жилийн сургууль болж, 2010 оноос 11 жилийн сургалтаар хичээллэж байна. Өнөөдөр 36 багш, 20 орчим ажилтан, 595 сурагчтай. Улсын тэргүүний 20 сургуулийн нэг юм. Цаашид эко сургууль болох зорилт тавиад ажиллаж байгаа энэ сургуулийн 90 жилийн ой ирэх есдүгээр сард болно.

Батноров суманд 150 хүүхдийн сургуулийн дотуур байр барьсан нь 2014 онд ашиглалтад орж, сурагчдаа хүлээн авчээ. Дотуур байр 3 давхар. Зөвхөн амьдрах өрөөнөөс гадна номын сан, чөлөөт танхим болон дотроо угаалгын өрөө, ариун цэврийн тасалгаатай. Багаас суманд суралцахаар ирсэн хүүхдүүдээ гэртээ байгаа мэт тохилог орчинд амьдруулахыг нутгийн удирдлагууд онцлон үзсэн байна. Сургуулийн ойг угтаж энэ мэтчилэн олон ажил Батноров суманд өрнөж байна.

batn01 batn02 batn03 batn04

Сэтгэгдэл бичих

Цаг агаар