УРИАЛГА

Эрхэм хүндэт Хан Хэнтийчүүдээ!

Улиран одож буй 2016 оны амжилт бүтээлээ дүгнэж айлчлан ирж буй 2017 оноо угтах шинэ жилийн баярын өдрүүдийн мэндийг та бүхэндээ дэвшүүлье.

Манай аймаг өнгөрсөн жилүүдэд хэрэгжүүлсэн үйл ажиллагааны хүрээндээ цөөнгүй иргэнийг архины хамаарлаас салгаж, төдий тооны гэр бүлийг сайн сайхан амьдралд хүргэсэн сайн туршлагадаа үндэслэн “Архидалтгүй Хэнтийчүүд” хөтөлбөрийг ирэх оноос эхлэн хэрэгжүүлэх болсныг танилцуулъя.

Аймгийн удирдлага, төр захиргаа, хуулийн байгууллагуудаас барьж байгаа бодлого чиглэлээр архи хэрэглэдэггүй иргэн, архидалтгүй гэр бүл, байгууллага, аж ахуйн нэгж, баг, сум, аймаг болох зорилтыг дэвшүүлж, аливаа баяр ёслол, тэмдэглэлт үйл явдлыг согтууруулах ундаагүй тэмдэглэж хэвших эрүүл орчин бүрдүүлэхийг зорьж байна.

Иймд ирж буй баярын өдрүүдэд муу бүхний үндэс болсон архийг цээрлэн, эрүүл саруул, амар тайван байхыг хүсэж, аж ахуйн нэгж, байгууллагын хамт олон, гэр бүлийнхээ хүрээнд “Архидалтгүй шинэ жил” тэмдэглэхийг УРИАЛЖ байна.

Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлж, нийтийн хэв журмыг бэхжүүлэн, айх аюулгүй амгалан тайван аж төрөх нөхцлийг бүрдүүлэхэд иргэн бүр идэвхитэй оролцоцгооё!

Сэтгэгдэл бичих

Цаг агаар