Улс тунхагласны баяраа тэмдэглэлээ

1      Монгол улс андугаар Үндсэн хуулиа баталж, хүн төрөлхтний төрт ёсны хөгжил дэвшил Бүгд найрамдах улсаа зарлан тунхагласны 92 жилийн ойн баяраа 11 дүгээр сарын 25 ны өдөр Чингисийн төв талбай дээр тэмдэглэн өнгөрүүллээ.

        Баярын арга хэмжээг нээж ИТХ-ын дарга Л.Батсайхан хэлсэн үгэндээ “2012 оноос эхлэн эрх баригчдийн шийдвэрээр энэхүү түүхэн өдрийн ач холбогдлыг үгүйсгэж, тэмдэглэн өнгөрүүлэх шаардлагагүй хэмээн үзэж байсан ч УИХ-ын чуулганы хуралдаанаар “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж 11 дүгээр сарын 26-ны өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлэхээр шийдвэрлэсэнд  Монгол улсын иргэнийхээ хувь туйлын баяртай байна. Баатарлаг эх орончдын халуун амь, бүлээн цусаараа тэмцэж олсон тусгаар тогтнолын үнэ цэнэ аль ч цаг үед бүдгэрч бүүдийх учиргүй” хэмээн хэллээ.

       Баярын өдөр иргэд, албан байгууллагын ажилчид дээлтэй жагсаж хүндэтгэл үзүүлсэн бөгөөд 21 албан хаагч төрийн албаны тангараг өргөж, 25 хүүхэд иргэний андгай өргөсөн юм. Мөн “Тусгаар тогтнолын өдөр”-т зориулсан эссэ бичлэгийн уралдаанд ахлах ангийн төрөлд Хэрлэн 1 лаборатори сургуулийн 10б ангийн сурагч Б.Анударь, Дунд ангийн төрөлд Тэмүүжин ЦС-ийн 8б ангийн сурагч Б.Золзаяа нар тэргүүн байр эзэлж шагналаа гардан авлаа.  Аймгийн “Хүндэт тэмдэг”, “Хан Хэнтийн алдартан” тэмдгээр тус бүр 3 хүн энгэрээ мялаасан юм. Түүнчлэн аймгийн удирдлагууд Жанжин Пунцагийн хөшөөнд цэцэг өргөснөөр улс тунхагласны баярын өдрийн ёслолыг үйл ажиллагаа өндөрлөлөө.

Сэтгэгдэл бичих

Цаг агаар