Огноо: 2015/02/18

Улсын сайн малчин К.Асгалханы шагналыг хотонд нь гардууллаа

Хэнтий аймгаас 2014 онд улсын сайн малчин хоёр тодорсны нэг нь Хэрлэн сумын Тахилгат тосгоны малчин Кажаевын Асгалхан.

Өнөөдөр “Улсын сайн малчин”-ы шагналыг малчны хотонд нь УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б. Гарамгайбаатар, аймгийн ИТХ-ын дарга С. Пүрэвжав тэргүүтэй албаны хүмүүс гардуулан өглөө.

Тэрбээр 1975 онд Баян-Өлгий аймгийн Алтай сумаас Хэнтий аймгийн Тахилгат тосгонд нүүж ирсэнээс хойш энэ нутаг усыг түшин, мал аж ахуйгаа 5 төрөл дээр нь өсгөн монгол орныхоо эдийн засагт хувь нэмрээ оруулан ажиллаж амьдарсаар ирсэн байна.

К.Асгалхан нь 2005 онд анх “Мянгат малчин” болж, 2006 онд “Сумын сайн малчин” , 2008 онд “Аймгийн сайн малчин” , 2012 онд ” Алтан хурганы эзэн”, 2014 онд “Улсын сайн малчин” цол тэмдэгийг хүртэж байгаа аж.

Энэ хугацаанд нийт 6 малчинг туслах малчинаар ажиллуулан малжуулсан бөгөөд тэдгээр малчдаас нь мянгат малчин нэг төржээ. Бусад туслах малчид нь 300- 700 гаруй толгой малтай болцгоож амьдрал ахуйгаа тэгшитгэн амьдарч байна.

sainmalchin01

Сэтгэгдэл бичих

Цаг агаар