ТӨСЛИЙН УРАЛДААН ЗАРЛАЛАА

     Мерси Кор ОУБ, аймгийн ЗДТГ, ОБГ-тай хамтран хэрэгжүүлж буй “Гамшгийн эрсдлийг бууруулахад уламжлалт болон шинжлэх ухааны аргыг ашиглах нь” төслийн хүрээнд малчид болон хөдөөгийн эдийн засагт тохиох зудын эрсдэл, зудаас үүссэн сөрөг нөлөөг бууруулах, иргэдийн амьжиргааг хамгаалах, нөхөн сэргээхэд туслах зорилгоор дэд төслийн уралдаан зарлаж байна.

Хамрах хүрээ:

Хэнтий аймгийн Баянхутаг, галшар, Дархан, Баянмөнх, Бор-Өндөр, Дэлгэрхаан

Төслийн саналын үндсэн чиглэл:

Онцгой байдлын үед мал сүрэгт чиглэсэн үйл ажиллагаанд баримтлах заавар, стандартууд (LEGS)-ын дагуу малчдын амьжиргаа болсон мал сүргийг хамгаалах, нөхөн сэргээх үйл ажиллагааг дэмжихэд чиглэсэн малын тоо толгойг бууруулах, мал эмнэлгийн үйлчилгээг дэмжих, тэжээл, хашаа хороо болон худаг усаар хангах, бэлчээрийн даацад тохируулан зохистой хэлбэрээр малжуулах чиглэлийн үйл ажиллагааг хамруулна.

Төслийн саналд тавигдах шаардлага:

  • Төслийн санал нь дээр дурдсан үндсэн чиглэлүүдтэй нийцсэн байх
  • Төслийн саналын хэд хэдэн чиглэлийг хамтруулан “багцалсан” санал ирүүлэх боломжтой
  • Тэтгэлгийн үр шимийг хамгийн багадаа төслийн зорилтот 5-аас доошгүй сумын малчид, иргэд хүртэх боломжтой байх
  • Төслийн хэрэгцээ нь зудад нэрвэгдсэн нутгийн иргэдийн  бодит хэрэгцээнд үндэслэгдсэн байх
  • Төслийн санал нь орон нутгийн иргэд, засаг захиргаа, онцгой байдлын газарт танилцуулагдаж, дэмжигдсэн байх
  • Төслийн хүрээнд хийгдэх үйл ажиллагааны үр ашиг нь төсөл дууссанаас хойш хамгийн багадаа 3 жил тогтвортой байх
  • Төслийн саналын зорилго, зорилт, үр дүн нь тодорхой, хэмжигдэхүйц, хэрэгжих боломжтой, уялдаа холбоотой, тодорхой цаг хугацаатай байх, явцын мониторинг (хяналт), үнэлгээ хийх төлөвлөгөөг тусгасан байх
  • Тухайн байгууллага энэ төслийн хүрээнд тэтгэлгийн нийт санхүүжилтийн 10%-тай тэнцэхүйц санхүүжилтийг өөрийн эх үүсвэрээс  гаргах ба санхүүжилтээ  НББ -ийн дагуу баримтжуулсан байх
  • Уг тэтгэлгийн үйл ажиллагааг 80 хоногийн хугацаанд бүрэн хэрэгжүүлж дуусахаар төлөвлөх
  • Хүйсийн ба нийгмийн тэгш байдал, эмзэг байдал, хүрээлэн байгаа орчин, уур амьсгалын өөрчлөлтөд үзүүлэх байдлыг харгалзсан байх

Санал ирүүлэх эрх:

  • Албан ёсоор бүртгүүлж гурваас доошгүй жил үйл ажиллагаа эрхэлсэн хуулийн этгээд (орон нутгийн малчдын бүлэг, хоршоо, төрийн бус байгууллага, тогтвортой үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллага) санал ирүүлэх
  • Нэг болон хэд хэдэн байгууллагууд хамтран санал ирүүлэх боломжтой
  • Тухайн өргөдөл гаргагч байгууллага нь сүүлийн 3 жилийн турш санхүү, ТАТВАР, НД -т тайлангаа өгч хэвшсэн байх

 Төсөлд үзүүлэх дэмжлэг:                   Төсөл бүрт 50 хүртэл сая төгрөг

Төсөл хэрэгжүүлэх хугацаа:            2017 оны 3 сарын 13-наас 5 сарын 31 (80 хоног)

Төслийн санал ирүүлэх  хугацаа: 2017 оны 01-р сарын 31-ны 17.00 цаг

Төслийн санал хүлээн авах хаяг:  Хэнтий аймгийн Хэрлэн сумын ЗДТГ-ын 112 тоот өрөө Мерси Кор ОУБ-ын аймаг дахь төлөөлөгчийн газар, Утас: 70563940, 94230914

И-мэйл хаяг: bayartsetseg@mercycorps.org

Сэтгэгдэл бичих

Цаг агаар