Түүхэн бүтээлд учиг шингээх ёслол боллоо

Мөнх хөх тэнгэр буюу Монголын нууц товчоог зурган өгүүлэмжээр цагаан эсгий дээр 1200 жилийн түүхт зээгт ширмэлээр 100 метр эсгий аравчийг урлаж Генисийн дээд амжилтыг тогтоох, Юнескогийн биет бус өвд бүртгүүлэх үйлд учиг шингээх ёслолын үйл ажиллагаа Чингисийн хотын төв талбайд энэ сарын 15 нд боллоо.
Өдгөө 100 дахь метр буюу МНТ-ны төгсгөлийн бүлэг дээрээ яваа энэхүү түүхэн бүтээлд учиг шингээх ёслолд аймгийн Засаг дарга Н.Ганбямба болон удирдлагууд оролцож хүндэтгэл үзүүлсэн юм.
Чингис хааныхаа амьдрал ахуй, тухайн үеийн Монгол түмний аж амьдрал, ёс заншил, Монгол үндэсний хээ угалзыг хослуулан оруулж, эртний нэн чухал дурсгал болох буган чулуу, хадны сүг зураг гэх мэт олон түүх агуулсан энэхүү бүтээлийг Хан Хэнтийн гар урчууд ХХК-ийн захирал Ж.Нарантуяа, Д.Нэргүй нар санаачлан 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Чингис хотоос эхэлж, эдүгээ Монгол орон даяар 12 аймгийн 2000 гаруй үйлчид оролцож үйл учгаа шингээгээд байгаа юм.

2 3 4 5 6

Сэтгэгдэл бичих

Цаг агаар