“ТҮНШЛЭЛ 2017″ УУЛЗАЛТ БОЛЛОО

IMG_2652        Өнөөдөр Хэнтий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвөөс “Түншлэл-2017 өглөөний цай” уулзалтын үйл ажиллагааг зохион байгууллаа.

     Тус уулзалтад МСҮТ-ийн захирал Нямхатан сургуулийнхаа өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлуудаа танилцуулж, ажил олгогч, түншлэгч байгууллагуудтайгаа төгсөгчдийн ур чадвар, төлөвшил хүмүүжил, хамтран ажиллах ажлын талаар санал солилцлоо. Уулзалтын танхимд МСҮТ-ийн суралцагчдын бүтээлийн дэлгэн тавьснаас гадна ирсэн зочдыг сурагчдын өөрсдийн хийсэн амтат бялуугаар дайлсан юм.

     Мөн уулзалтад хүрэлцэн ирсэн төрийн болон төрийн бус байгууллагын удирдлагуудад сургуулийн анги танхим, тоног төхөөрөмж, дадлагын газруудаа танилцууллаа. Дээрх үйл ажиллагаатай аймгийн Засаг дарга Н.Ганбямба танилцаж тэдний хийж хэрэгжүүлж байгаа ажлыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн юм. Дашрамд сонирхуулахад МСҮТЭко сургууль” болох зорилт тавин ажиллаж байгаа аж.

16143569_1833626136896565_7170028272689872929_o
IMG_2645

16177813_1833626823563163_8600860823042234594_o

Сэтгэгдэл бичих

Цаг агаар